Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо

НИСЭХ БУУДЛУУДЫН УДИРДАХ ГАЗРЫН  АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГО

Хүний хэрэгцээ шаардлага өндөрсөж, илүү түргэн шуурхай, амар хялбар, тав тухыг эрэн хайх болсон энэ цаг үеийг дагаад агаарын тээврийн салбарыг сонгон үйлчлүүлэх иргэдийн тоо өсөн нэмэгдэх хандлагатай байгаа тул агаарын тээврийн салбар нь үйл ажиллагааны түвшин бүрт шинэ дэвшилтэд техник, технологийг ашиглахаас гадна төгс менежментийн үйл ажиллагааг системтэйгээр нэвтрүүлэхийг эрмэлзэж байгаа билээ.

Үүний нэгэн адил НБУГ нь олон улсын болон орон нутгийн нисэх буудлуудыг удирдлагаар ханган ажиллах байгууллагын хувьд ИНЕГ-ын өмнө өндөр хариуцлагыг хүлээж, нисэх буудлуудын аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн үзүүлэлтийг зөвшөөрөгдөх түвшинд хангаж, түүнийг сайжруулахын тулд дараах бодлогыг баримтлан ажиллаж байна. Үүнд:

  1. Нисэх буудлуудын аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг хамгийн өндөр түвшинд хүргэхийн тулд аюулгүй ажиллагааны эрх зүйн орчинг олон улсын болон үндэсний стандарт шаардлагатай уялдуулан боловсронгүй болгож, үйл ажиллагааг системтэйгээр төлөвлөн, хэрэгжүүлэх;
  2. Аюулгүй ажиллагааны зохицуулалт болон үйлдвэрлэлийн хяналтын үйл ажиллагаанд тохиромжтой өгөгдөлд тулгуурласан ба гүйцэтгэлд суурилсан хандлагыг нэвтрүүлэх;
  3. Аюулгүй ажиллагааны илүү их анхаарал хандуулах хэрэгцээтэй хэсгүүдийг чиглэсэн эрсдэлд суурилсан ажиллагааг нэвтрүүлэх ба НБУГ-ын аюулгүй ажиллагааны чиг хандлагыг тодорхойлох;
  4. НБУГ-ын аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг нисэх буудлуудын аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн үзүүлэлтүүдээр байнгын хэмжиж, хянах;
  5. Аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор ИНЕГ болон түүний харьяа байгууллага, газар, алба, нэгжүүдтэй хамтран ажиллаж, зөвлөлдөж НБУГ-ын аюулгүй ажиллагаанд байнгын сайжруулалтыг хийх;
  6. Аюулгүй ажиллагааны менежментийн зарчмуудын нэг болох “Мэдээлэх тогтолцоо”-нд тулгуурлан аюулгүй ажиллагааны эерэг соёлыг бий болгож, аюулгүй ажиллагааны туршлагыг сайжруулах;
  7. Зөвхөн аюулгүй ажиллагааг сайжруулах зорилгоор мэдээ, мэдээллийг цуглуулах, түгээх, дүн шинжилгээ хийхийн тулд ИНЕГ болон түүний харьяа байгууллага, алба, нэгжүүдтэй харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах;
  8. Аюулгүй ажиллагааны менежмент ба түүний хяналтыг сайжруулахын тулд санхүүгийн болон хүний нөөцөөр хангах;
  9. Ажилтнууддаа аюулгүй ажиллагааны менежментийн туршлага болон хяналтын үүргийг чадварлаг гүйцэтгэх ур чадварыг эзэмшүүлэхэд анхаарч ажиллах;

НИСЭХ БУУДЛУУДЫН УДИРДАХ ГАЗАР