“Иргэний нисэхийн аюулгүй байдлын Зөвлөл”-ийн дэргэдэх Нарийн бичгийн даргын ажлын албаны хурал болон “Агаарын тээврийг хялбаршуулах зөвлөл”-ийн дэргэдэх Нарийн бичгийн даргын ажлын албаны хурал амжилттай зохион байгуулагдлаа

507

     Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн 17 дугаар хавсралтын 3.1.2 стандартын дагуу Монгол Улс нь иргэний нисэхийн аюулгүй байдлын Зөвлөлийг байгуулан ажиллах үүрэг хүлээснээр иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж, иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах, түүнийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах үүрэг бүхий “Иргэний нисэхийн аюулгүй байдлын Зөвлөл”-ийг 2007 онд анх байгуулсан. Иргэний нисэхийн аюулгүй байдлын Зөвлөл байгуулагдсанаас хойших хугацаанд холбогдох байгууллагууд хамтран ажиллаж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Зөвлөлийн нийт 13 удаагийн хурлыг зохион байгуулаад байна.

  1. Агаарын тээврийг хялбаршуулах Зөвлөлийн 2017-2018 үны үйл ажиллагааны төлөвлөгөө болон зөвлөлийн 5 дугаар хурлын хэрэгжилтийн товч танилцуулга
  2. “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал”-ын агаарын тээврийг хялбаршуулах чиглэлээр хийгдсэн ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлууд
  3. Агаарын тээврийг хялбаршуулах Зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, хэлэлцүүлэг
  4. Нарийн бичгийн даргын ажлын албаны хурлын шийдвэрийг хэлэлцэх асуудлаар тус тус хуралдлаа.

       Гишүүд санал бодлоо солилцон, зөвлөлийн төлөвлөгөө болон Нарийн бичгийн даргын ажлын албаны хурлын шийдвэрийг 100 хувийн саналтайгаар хэлэлцэн батлав.