Монгол улсын засгийн газар 2019 оны 01-р сард Концессын гэрээг эцэслэн тохиролцоно

142

       Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад айлчилж байгаа билээ. Тэрбээр өчигдөр буюу 12-р сарын 12-нд Японы ерөнхий сайд Шинзао Абэтэй хэлэлцээ хийж хамтарсан мэдэгдэл гаргасан бөгөөд уг мэдэгдэл гаргалаа.

     Үүнд Улаанбаатар хотын олон улсын шинэ буудал нь Монгол Японы хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болж аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн солилцоог өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд Монгол Улсын засгийн газар болон Японы консорциум хоорондын яриа хэлэлцээр бодитоор урагшилж ойрын хугацаанд тохиролцоонд хүрэхэд хоёр улсын засгийн газар үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Дэлгэрэнгүй мэдээллийг:   https://news.mn/r/2059710/