“Өлгий” нисэх буудал (Баян-Өлгий аймаг)

419

Түүх:
1958 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нисэх буудлын анхны суурь тавигдсан. Анхны нислэгийг Ховд аймгаас АН-2 агаарын хөлгөөр шуудангийн нислэгээр эхэлсэн. 1963 онд Ил-14 онгоцоор, 1970 оноос АН-24 онгоцоор УБ-Өлгий-УБ хооронд агаарын шугамыг холбох зорчигч, шуудан тээврийн нислэг хийж эхэлсэн.
2004 онд анхны олон улсын нислэгийг Казакстан улсын СКАТ агаарын тээвэрлэгч байгууллага Усть Каменигорск – Өлгий-Усть Каменигорск чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн.
Нисэх буудлын гүйцэтгэх үүрэг ажлын цар хүрээ жилээс жилд улам өргөжин нэмэгдэж агаарын хөлгийг удирдах навигацийн тоноглол, тээвэр холбооны төхөөрөмж, газрын үйлчилгээний тусгай төхөөрөмжүүдээр хангагдаж ирсэн ба онгоцыг шатахуунаар цэнэглэгч ТМЗ-7,5 машин онгоцны хөдөлгүүр асаагч FROM AIR, нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зорчин явагчдын тээш, гар тээш, ачаа, биед үзлэг шалгалт хийдэг тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэгч багаж JVD-4 “Heimann” аппарат, “Walkthrougl metal detector” металл илрүүлэгч хаалга, “Hand held metal” металл илрүүлэгч гар багаж, зорчигчдод нислэгийн тухай мэдээлэл өгөх самбар, нислэгийн мэдээллийг зарлах систем зэргээр тоноглогдож нислэгийн аюулгүй байдлыг найдвартай хангах нөхцөл бүрдэн үйлчилгээний бие даасан үйл ажиллагааг явуулдаг болсон.
Нисэх буудлыг интернетийн утасгүй сүлжээ ба дотоод сүлжээнд холбож гадаад, дотоодын нисэхийн байгууллагуудад харилцан холбоотой ажиллаж байна. Ил хараагаар нислэг үйлдэнэ.

Хүчин чадал:
Хөөрч буух зурвасын хучилт
– Цемент бетон-2850х30
– Шороон зурвас-2400х35
Гэрчилгээний ангилал- II
Хяналтын код-3С
Галын зэрэглэл-4
Аэродромын гэрэл суултын систем-
Нисэх буудлын хүчин чадал-1 цагт/100 хүн

Шуудан:
Иргэний нисэхийн ерөнхий газар
Өлгий нисэх буудал
Өлгий сум
Баян-Өлгий аймаг 83133
Монгол Улс

Утас:
976-11-281171
976-11-281172

Факс:
976-70422056

Э-шуудан:
ulgii.airport@mcaa.gov.mn