“Өндөрхаан” нисэх буудал (Хэнтий аймаг)

490

Түүх:
Өндөрхаан Нисэх буудал нь 1958 онд ЗХУ-ын байлдааны отряд байрлаж байсан суурин дээр 7 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Өндөрхаан Нисэх буудал нь 1958 онд байгуулагдсан ба эдүгээ орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, өдөр шөнийн аль ч цагт агаарын хөлгийг хүлээн авах орон нутгийн нөөц буудал бөгөөд нэгэн зэрэг дунд оврын 2 агаарын хөлөг, 4 нисдэг тэрэг хүлээн авч, 50-100 хүнд үйлчлэх хүчин чадалтай, агаарын болон газрын тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон 16 ажилтан, албан хаагчидтай орон нутгийн нөөц нисэх буудал.
Орон нутгийн хэмжээнд АН-2 онгоцоор Дадал, Норовлин, Биндэр, Батширээт, Баян-Адрага, Бор-Өндөр, Өмнөдэлгэр зэрэг сумдад зорчигч тээвэр, ачаа тээш, шуудан, түргэн тусламжийн үүрэг гүйцэтгэн үйлчилж байсан ба тус нисэх буудлаар дамжин Ю-12 онгоцоор УБ-ӨХ-Биндэр-Дадал чиглэлээр тогтмол нислэг үйлдэж байв.
Жилд дунджаар 20 орчим агаарын хөлөг хүлээн авч, 110 зорчигчдод нисэх буудлын үйлчилгээг үзүүлдэг бөгөөд Хэнтий аймгийн нутаг дэвсгэр дээгүүр өнгөрдөг олон улсын агаарын хөлгүүдэд холбоо, навигацийн тоног төхөөрөмжүүдээр үйлчилгээ үзүүлдэг.

Хүчин чадал:
Хөөрч буух зурвасын хучилт -Шороон зурвас-1960х50
Гэрчилгээний ангилал- III
Хяналтын код-3С
Галын зэрэглэл-4
Аэродромын гэрэл суултын систем+
Нисэх буудлын хүчин чадал-1 цагт/50 хүн

Шуудан:
Иргэний нисэхийн ерөнхий газар,
Өндөрхаан нисэх буудал
Хэрлэн сум
Хэнтий аймаг 23123
Монгол Улс

Утас:
976-11-281205
976-70562524
976-70562119

Факс:
976-70562524
976-11-281205

Э-шуудан:
khentii.airport@mcaa.gov.mn