“Дэглий цагаан” нисэх буудал (Увс аймаг)

902

Түүх:
Увс аймагт нисэх буудал байгуулах бэлтгэл ажлын хүрээнд анх 1956 оны намар Улаангомын сумын урд хэсэгт 2 эсгий гэр, 2 цэрэг харуултай нислэгийн “ТОЧКА” үүссэн.
1958 оны 8 дугаар сард уг “ТОЧКА” нь Улаанбаатараас шуудан хүлээн авах чиглэлээр 4 ажилтантай нисэх онгоцны буудал болон өргөжсөн ба анхны алсын нислэг нь АН-2 агаарын хөлгөөр Улаанбаатараас-Улаангомын чиглэлд нислэг үйлдсэн байна.
“Дэглий цагаан” нисэх буудал нь Увс аймгийн төв Улаангом (Улаанбаатар хотоос 1336км) хотоос баруун хойд зүгт 14 км-ын зайтай оршдог.
“Дэглий цагаан” нисэх буудлын барилгын цогцолбор, агаарын хөлөг хөөрч буух хатуу хучилттай зурвасын барилгын ажил Увс аймгийн Түргэн сумын нутаг “Хар усны эхэн”-д баригдаж 2011 оны 6 сарын 25-аас Түргэн сумын Хар усны эхэн хэмээх газар хатуу хучилттай зурвас бүхий цагт 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай шинэ цогцолбор “Дэглий цагаан” нисэх буудлыг ашиглалтад хүлээн авч ажиллаж байна. Тус нисэх буудал нь Ховд Баян-Өлгийн бэлтгэл аэродромын үүрэг гүйцэтгэдэг.

Хүчин чадал:
Хөөрч буух зурвасын хучилт –Цемент бетон-2698х30
Гэрчилгээний ангилал- II
Хяналтын код-3С
Галын зэрэглэл-4
Аэродромын гэрэл суултын систем +
Нисэх буудлын хүчин чадал-1 цагт/100 хүн

Шуудан:
Иргэний нисэхийн ерөнхий газар
Дэглий цагаан нисэх буудал
Түргэн сум
Увс аймаг 85169
Монгол Улс

Утас:
976-11-281201
976-11-286126
976-70452550
976-70452461

Факс:
976-11-281201
976-70452550

Э-шуудан:
uvs.airport@mcaa.gov.mn