“Мөрөн” нисэх буудал (Хөвсгөл аймаг)

440

Түүх:
Тус нисэх буудал нь анх 1956 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Ан-2 маркийн агаарын хөлгөөр Улаанбаатар–Мөрөн чиглэлд зорчигч, ачаа шуудан тээвэрлэснээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. 1960 онд шөнийн гэрэл суултын төхөөрөмжөөр тоноглогдон 24 цагийн турш нислэг хүлээн авч эхлэв.
Тус нисэх буудал 1992 онд сансрын холбооны төхөөрөмжийг суурилуулж, нислэгийн хөдөлгөөнийг сансрын холбоогоор удирдан зохицуулж, нисэхийн аюулгүй байдал нислэгийн аюулгүй ажиллагааг найдвартай ханган, зорчигчдод үйлчлэх тав тухтай орчныг бүрдүүлсэн.

       Хөвсгөл аймгийн “Мөрөн” хотын нисэх буудлын аэродром нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 5.3 км-ийн зайд байрлана. 3С ангиллын агаарын хөлгүүдэд үйлчлэх хүчин чадалтай. Хэрэглэлээр болон ил хараагаар нислэг үйлдэнэ.

       Засгийн газрын 2010.12.29-ний 344 тоот тогтоолоор Мөрөн нисэх буудал нь олон улсын боомт бүхий нисэх буудал болсон.
Нисэх буудал нь онцгой, тусгай, захиалгат болон арилжааны нислэгүүдэд нислэгийн хөдөлгөөний, холбоо навигацийн, газрын үйлчилгээний болон нисэхийн аюулгүй байдлын хангалт үйлчилгээг үзүүлэн ажилладгаас гадна орон нутагт үйлдэгдэж буй бүх нислэгт бэлтгэл аэродромоор ажиллан, олон улсын агаарын шугамд нислэг үйлдэж буй бүх агаарын хөлгүүдэд холбоо навигацийн тоног төхөөрөмжөөр үйлчилгээг үзүүлдэг. Мөрөн нисэх буудал нь 30тн хүртэлх жинтэй агаарын хөлөг хүлээн авах хүчин чадал бүхий, олон улсын статустай, орон нутгийн 1 дүгээр зэрэглэлийн нисэх буудал юм.
2012 онд тус Нисэх буудал нь өөр дээрээ авран туслах гал унтраах бүлэгтэй болж, гал унтраах АМУР-131 АЦ-3.5-40/531342 маркийн автомашиныг шинээр авч, галын бүлгийн үндсэн болон орлох 6 гишүүдийг агаарын хөлгийн гал унтраах, авран хамгаалах мэргэжлийн сургалтад хамруулж, гэрчилгээжүүлсэн.

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО
Иргэний нисэхийн салбарт аюулгүй, үр ашигтай, тогтвортой үйлчилгээ үзүүлэх

БИДНИЙ АЛСЫН ХАРАА
Олон улсын зэрэглэл бүхий, баруун болон төвийн бүсийн агаарын тээвэр, зорчигч үйлчилгээний хүчирхэг, зангилаа болох

Хүчин чадал:
Хөөрч буух зурвасын хучилт – Асфальтон -2400х42
-Шороон зурвас-2000х40
Гэрчилгээний ангилал- II
Хяналтын код-3С
Галын зэрэглэл-4
Аэродромын гэрэл суултын систем- Асфальтон+
-Шороон зурвас-
Нисэх буудлын хүчин чадал-1 цагт/100 хүн

Шуудан:
Иргэний нисэхийн ерөнхий газар
Мөрөн нисэх буудал
Мөрөн сум
Хөвсгөл аймаг 67123
Монгол Улс

Утас:
976-11-281208
976-70382002
976-70382006
976-70382008
976-11-286125

Факс:
976-70382002

Э-шуудан:
murun.airport@mcaa.gov.mn