“Мандалговь” нисэх буудал (Дундговь аймаг)

798

Түүх:
1957 оноос орон нутагт Нисэх буудлууд байгуулагдсаны нэг нь Дундговь аймгийн Нисэх буудал юм. 1957 оны 12 дугаар сарын 03 нд ИЛ-14 онгоц Амгалан-зоод газардсанаар Дундговь аймгийн Нисэх буудлын суурь тавигдсан бөгөөд тэр үед 2 гэр, 1 станц шатахууны хэдэн торхтой холбоочин ахлагч Дашдондог, моторчин харуул Пүрвээ, Магванжав, Зовдоо нарын 3 цэрэгтэй жижигхэн цэгийг Нисэх хороон даргаар ажиллаж байсан Ө.Жагварал хүлээн авч богино хугацаанд тохижуулан өөрөө АН-2 онгоцны даргаар нисч байжээ.
1958 оноос конторын барилга баригдан орон тоо нэмэгдэж Ө.Жагварал, Хурандаа Дэмбэрэл, С.Дашдондог, Б.Дашцэрэн, Х.Гомбосүрэн, Ваанчиг нар буудлын даргаар 1967 он хүртэл ээлж халаа авалцан ажиллаад 1967 оноос 1981 он хүртэл Б.Дашцэрэн ажиллаж иржээ. 1968 оны 10 дугаар сард орон нутгийн зорчигч тээврийн зориулалттай АН-2 онгоцтой болоход онгоцны даргаар И.Дамдинжав хоёр дугаар нисгэгчээр Б.Болд техникчээр Д.Нанжид нар ирж 14 сум, 1 бригадад агаарын зам нээж 7 хоногт хоёр удаа зорчигч шуудан ачаа тээвэрлэх, түргэн тусламжийн үүрэг гүйцэтгэсээр 1991 оны 5 дугаар сарыг хүргэсэн билээ.
Тус буудал 1972 он хүртэл Нисэх онгоцны буудал, 1986 он хүртэл говийн 3 аймгийг харьяалсан НОНБ буюу районы төв 1994 он хүртэл Агаарын тээврийн газар , 1994 оноос өнөөг хүртэл Нисэх буудал нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
Дундговь аймгийн төвөөс урагш (1820) 2,7 км зайд (454409N, 1061608E) байрладаг. Ил хараагаар, өдрийн цагт нислэг үйлдэнэ.
Орон нутгийн болон олон улсын агаарын хөлгүүдэд холбоо навигаци, мэдээлэл хангалтын үйлчилгээ үзүүлэн, онцгой болон тусгай үүргийн нислэгий хүлээн авах, орон нутгийн нислэгийн нөөц буудлаар байнгын бэлэн байдалд ажилладаг.

Хүчин чадал:
Хөөрч буух зурвасын хучилт – Шороон зурвас-1200х30
Гэрчилгээний ангилал- IV
Хяналтын код-2С
Галын зэрэглэл-4
Аэродромын гэрэл суултын систем-
Нисэх буудлын хүчин чадал-1 цагт/50 хүн

Шуудан:
Иргэний нисэхийн ерөнхий газар
Мандалговь нисэх буудал
Сайнцагаан сум
Дундговь аймаг 48101
Монгол улс

Утас:
976-11-281209
976-70592269
976-70592200
976-11-286150

Факс:
976-70592269
976-11-281209

Э-шуудан:
dundgovi.airport@mcaa.gov.mn