“Хархорин” нисэх буудал (Өвөрхангай аймаг)

524

Түүх:
Хархорин нисэх буудал нь анх 1967 оны наймдугаар сард шаваа тавьсан түүхтэй. Анх нэг хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба анхны эрхлэгч холбоочноор Л.Шагдарсүрэн 1967-1981он, Галдандорж 1981-1986он, Баярсайхан 1986-1988он, С.Ганбаатар 1988-1992он, Б.Баасандорж 1992-1996он, Эрхлэгч нислэгийн удирдагчаар Н.Батдэлгэр 1996-2000он, Т.Батэрдэнэ 2000-2006он, Доржпалам 2006-2008 он, Д.Гансүх 2008-2015он, Ч.Батбаяр 2016-2017он нар эрхлэгчээр ажиллаж байсан ба 2017 оноос Б.Түвшинбаяр эрхлэгчээр ажиллаж байна.
Хархорин нисэх буудал нь 1970-1984 он хүртэл түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаад 1984 оноос иж бүрэн нисэх буудлын барилга байгууламж аэродромыг ашиглалтад оруулж өргөжсөн түүхтэй.
Өнөөдрийн байдлаар Эрхлэгч Б.Түвшинбаяр, холбоо цахилгааны техникч Д.Гансүх, Аюулгүй байдлын шалгагч-үйлчлэгч С.Эрдэнэболор, Харуул талбайн журам сахиулагч Ц.Насанжаргал нарын дөрвөн хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Хүчин чадал:
Хөөрч буух зурвасын хучилт-Шороон зурвас-1890х30
Гэрчилгээний ангилал-IV
Хяналтын код-3С
Галын зэрэглэл-4
Аэродромын гэрэл суултын систем-
Нисэх буудлын хүчин чадал-1 цагт/50 хүн

Э-шуудан:
kharkhorin.airport@mcaa.gov.mn