“Гурвансайхан” нисэх буудал (Өмнөговь аймаг)

435

Түүх:
1957 оны 12-р сарын 04-нд Улаанбаатар хотоос Бадарч даргатай экипажийн жолоодсон Ан-2 маягийн онгоц аймгийн НАХХэлтсийн хойт талбай /хуучнаар/ дээр анх бууснаар манай аймгийн Нисэх буудлын түүх эхэлжээ. Анхны Нисэх буудал нь 3 орон тоотой, 30вт чадалтай РСП-50 маркийн радио аппарат, 3 морины хүчин чадалтай Л-3 цахилгаан мотортойгоор 7 хоногт 2 удаа Улаанбаатар хотоос зорчигч шуудан тээврийн агаарын хөлгийг хүлээн авч үйлчилдэг байжээ.
1956 Дашдорж даргатай Ил-14 онгоц, 1964 онд Нэмэх даргатай Ан-24 онгоцнууд тус тус манай аэродром дээр анх бууснаар говийн хөдөлмөрчин олонд орчин үеийн тохилог агаарын хөлөг үйлчлэх болсон байна.

Зорилго:
Олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний стандартыг нэвтрүүлэх, төрөөс нисэх буудлын салбарт баримтлах бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, салбарын мэргэжлийн чадварлаг боловсон хүчнийг бүрдүүлэх, нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлын шаардлагад нийцсэн, үр ашигтай ажиллахад оршино.

      Одоогийн нисэх буудал нь 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ашиглалтад орж үйл ажиллагаа явуулж байгаа ба 2006 оны 08 дугаар сард хөөрч буух хучилттай зурвасыг ашиглалтад орсон. Тус нисэх буудал нь “Хүннү эйр”, “Аэро Монголиа” ерөнхий зориулалтын жижиг агаарын тээвэрлэгч нартай хамтран ажиллаж байна.
“Гурвансайхан” нисэх буудал нь Улаанбаатар хотоос 530 км зайтай. Аймгийн төвөөс 5.8 км-ийн зайд байрладаг. Аэродромын хяналтын 3С кодтой агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай, гэрэл суулттай, хэрэглэлээр болон ил хараагаар нислэг үйлдэнэ.
Аймгийн байгаль орчны өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт цогцолборыг үзэхээр зорих гадаадын жуулчид болон асар хурдацтай хөгжиж байгаа уул уурхайн салбарын бүтээн байгуулалттай холбоотой ихэссэн зорчигчдын урсгалд нийцүүлэн аэродром, нисэх буудлын хүчин чадлыг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх ажлыг шат дараатай хийж байна.

Хүчин чадал:
Хөөрч буух зурвасын хучилт – Асфальтон -2200х30
Гэрчилгээний ангилал- II
Хяналтын код-3С
Галын зэрэглэл-4
Аэродромын гэрэл суултын систем+
Нисэх буудлын хүчин чадал-1 цагт/50 хүн
Перрон: Фoкker-50 2ш

Шуудан:
Иргэний нисэхийн ерөнхий газар
Гурвансайхан нисэх буудал
Даланзадгад сум
Өмнөговь аймаг 46080
Монгол Улс

Утас:
976-11-281210
976-70533190
976-70532657
976-70533969
976-70533739
9531136

Факс:
9531133
9531136

Э-шуудан:
gs_airport@mcaa.gov.mn