“Доной” нисэх буудал (Завхан аймаг)

820

Түүх:
Завхан аймгийн нисэх буудал нь 1956 оны 6 дугаар сард Улиастай хотоос 32 км-ийн зайд орших Алдархаан сумын нутаг Донойн хөндийд байгуулагдаж 1999 онд Сансрын холбооны тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдож МИАТ, ТАС, Блу Скай, Тэнгийн улаач зэрэг компаниудын агаарын хөлөг нислэг үйлдэж эхэлсэн. 1987-1994 онд Донойн хөндийд Ан-24, Ан-26, Ан-30 онгоц хүлээн авч байгаад 1994-2002 онд аймгийн төвийн урд дэнжид шилжиж очсон. 2002 онд Донойн хөндийд шинээр онгоц хөөрч, буух сайжруулсан шороон зурвас, нисэх буудлын барилга байгууламж баригдсанаар нисэхийн аюулгүй ажиллагаа болон нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж, зорчигч хөдөлмөрчдөд ая тухтай үйлчлэх таатай орчинг бий болгон үйл ажиллагаа нь тогтмолжсон.
2006 онд Ургамал суманд сансрын холбооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Олон улсын өнгөрөлтийн цэгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2010 онд AFTN -ийн хоёр дахь сүлжээ ашиглалтад орсны зэрэгцээ 2009 онд Улиастайгаас Доной нисэх буудлыг холбосон шилэн кабел татах ажлыг гүйцэтгэж орчин үеийн техник технологийг ашиглах боломжоор хангагдсан нь нислэгийн аюулгүй байдлыг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Хүчин чадал:
Хөөрч буух зурвасын хучилт -Шороон зурвас-3228х30
Гэрчилгээний ангилал- III
Хяналтын код-3С
Галын зэрэглэл-4
Аэродромын гэрэл суултын систем-
Нисэх буудлын хүчин чадал-1 цагт/100 хүн

Шуудан:
Иргэний нисэхийн ерөнхий газар
Доной нисэх буудал
Алдархаан сум
Завхан аймаг 81090
Монгол Улс

Утас:
976-70082363
976-70082275
976-70083698
976-70083610
976-11-286137
976-11-286138

Факс:
976-70082275

AFS:
ZMUTZTZX

Э-шуудан:
zavkhan.airport@mcaa.gov.mn