“Дэлүүн болдог” нисэх буудал (Хэнтий аймаг)

710

Түүх:
Тус Нисэх буудал нь 1960 онд Дадал сумын төвд Ус цаг уурын байранд байрлаж, холбоочны 1 орон тоотойгоор үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй.
Дэлүүнболдог нисэх буудал нь Хэнтий аймгийн Дадал сумын төвөөс баруун зүгт ойролцоогоор 10 км-т байрладаг / Улаанбаатар хотоос 585 км-т /. Хөөрч буух шороон зурвасын 14/32 гэсэн чиглэлтэй бєгєєд урт нь 1700 метр, өргөн 40 метр, хайрган хучилттай болно. Хєєрч буух шороон зурвасны даац нь 0,80 М Па.
Аэродромын өндөр нь 14/32 чиглэлд 979,4 м, 969,8 м ба ХБШЗ-ны налуу нь 1,0 % болно. Цахилгаан тэжээлийн хангалтын хувьд дизель генератортай. Зорчигч үйлчилгээний барилгыг 2004 онд барьсан.
1970-1992 онуудад АН-2, АН-24 агаарын хөлгөөр зорчигч тээвэр, ачаа тээш, шуудан, түргэн тусламжийн үүрэг гүйцэтгэн үйлчилж байсан ба 1992-2000 онуудад Ю-12 агаарын хөлгөөр Улаанбаатар-Өндөрхаан-Биндэр-Дадал чиглэлээр тогтмол нислэг үйлдэж байв
2004 онд Нисэх буудлын барилгыг шинэчилсэн бөгөөд нэгэн зэрэг дунд оврын 1 агаарын хөлөг, 2 нисдэг тэрэг хүлээн авч, 30-50 хүнд үйлчлэх хүчин чадалтай, УКВ 56-10 командын холбооны станц, аварийн мотор зэрэг тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон нисэх буудал бөгөөд Дадал сумын баруун урд талд 9км-т Сөөгтэйн аманд байрладаг.
Холбооны техникч 1, сахиул, аюулгүй байдлын шалгагч 1 нийт 2 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Нисэх буудал нь F-50, SAAB-340 агаарын хөлгүүдэд үйлчлэх шаардлагыг хангасан болно.

Хүчин чадал:
Хөөрч буух зурвасын хучилт-Шороон зурвас-1700х40
Гэрчилгээний ангилал-IV
Хяналтын код-2С
Галын зэрэглэл-4
Аэродромын гэрэл суултын систем-
Нисэх буудлын хүчин чадал-1 цагт/50 хүн

Шуудан:
Иргэний нисэхийн ерөнхий газар
Дэлүүн болдог нисэх буудал
Дадал сум
Хэнтий аймаг 23030
Монгол Улс

Утас:
933131