“Чойбалсан” нисэх буудал (Дорнод аймаг)

461

Түүх:
1936 оны 2-р сарын 28-ны өдөр Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин Г.Дэмидийн 12 тоот тушаалаар Чойбалсан нисэх буудлын аэродром, газрын хангалтын алба байгуулж, нисэх буудал анх үүссэн.
1974-1984 онуудад Нисэх буудлын гүйцэтгэх үүрэг 2 дахин нэмэгдэж хот хоорондын зорчигч тээвэрт шуудангийн АН-24 онгоц өдөр бүр нислэг үйлдэж, өөрийн хоёр АН-2 онгоцоор аймгийнхаа найман суманд долоо хоногт 2-3 удаа зорчигч шуудан тээвэрлэж, жилдээ 13000 зорчигчдод үйлчилж байсан түүхтэй нисэх буудал юм.
1968-1971 онд Дорнод аймгийн Чойбалсан нисэх буудал нь хуучнаар Зөвлөлтийн агаарын цэргийн аэродром, ангарын цогцолбор байдлаар цэргийн зориулалтын урьдчилан хүчитгэсэн армобетон ПАГ-14 маркийн хавтан хучилттай аэродромыг байгуулсан юм.
1990 оноос хойш иргэний агаарын тээвэрт ашиглаж ирсэн ба 1999-2001 онд зорчигч үйлчилгээний иж бүрэн цогцолбор бүхий барилгыг ИНЕГ-ын хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан.
Монгол улсын Засгийн газрын 2010.12.29-ний 344 тоот тогтоолоор Чойбалсан нисэх буудал нь Олон улсын боомт бүхий нисэх буудал болсон.
2010 оны 3-р сараас Чойбалсан-Хайлаар, 2012 оноос Чойбалсан-Манжуур, 2015 оноос Улаанбаатар-Рашаантын олон улсын нислэгүүд тогтмол явагдах болсноор нисэх буудал дээр хил, гааль, мэргэжлийн хяналтын албатай хамтран ажиллаж байна.

Хүчин чадал:
Хөөрч буух зурвасын хучилт
– Паг-14 хавтан 2597х40
– Шороон зурвас-2330х30
Гэрчилгээний ангилал- II
Хяналтын код-3С
Галын зэрэглэл-4
Аэродромын гэрэл суултын систем: Паг-14 хавтан +
Нисэх буудлын хүчин чадал-1 цагт/100 хүн

Шуудан:
Иргэний нисэхийн ерөнхий газар
Чойбалсан нисэх буудал
Хэрлэн сум
Дорнод аймаг 21060
Монгол Улс

Утас:
976-11-281194
976-11-286122
976-70583832
976-70582868
976-70584868

Факс:
976-70584868

Э-шуудан:
dornod.airport@mcaa.gov.mn