“Баруун-Урт” нисэх буудал (Сүхбаатар аймаг)

336

Түүх:
1956 оны 7 сарын 1 нээс Улаанбаатар–Баруун Урт, Баруун Урт–Улаанбаатар чиглэлийн агаарын хөлөгт үйлчилж эхэлснээр үйл ажиллагаа эхэлсэн. Нисэх буудал-нь 1960 оноос ИЛ-14 онгоцыг 7 хоногт 3 удаа, 1971 оны 10 дугаар сарын 1 нээс орон нутгийн 3 суманд холбоо тавьж 5 суманд ачаа, шуудан, зорчигч тээвэр, тусгай үүргийн нислэгийг хийж эхэлсэн.
Аймгийн төвөөс урд зүгт 1.7 км зайд байрлалтай. Ил хараагаар өдрийн гэрэлтэй цагаар захиалгат, тусгай болон онцгой үүргийн нислэг үйлддэг. Дорноговь, Чойбалсан, Өндөрхаан нисэх буудлуудын нөөц аэродром болж байнгын бэлэн байдалд ажилладаг.
Тус нисэх буудлын зорчигч үйлчилгээний барилга нь 2000 онд ашиглалтад орсон цагт 50 хүн хүлээн авах хүчин чадалтай. Нисэх буудал нь одоогоор ИНД-139-ийн дагуу аэродромын үйл ажиллагаа эрхэлж байна.

Хүчин чадал:
Хөөрч буух зурвасын хучилт -Шороон зурвас-2210х50
Гэрчилгээний ангилал- III
Хяналтын код-3С
Галын зэрэглэл-4
Аэродромын гэрэл суултын систем-
Нисэх буудлын хүчин чадал-1 цагт/50 хүн

Шуудан:
Иргэний нисэхийн ерөнхий газар
Баруун-Урт нисэх буудал
Баруун-Урт сум
Сүхбаатар аймаг 22075
Монгол Улс

Утас:
976-70518665
976-70518259
976-70518421
976-70518112
976-11-286121

Факс:
976-11-281153

Э-шуудан:
sukhbaatar.airport@mcaa.gov.mn