“Булган” нисэх буудал (Булган аймаг)

650

Түүх:
Булган нисэх буудал нь 1957 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Ан-2 маркийн агаарын хөлгөөр анх УБ–Булган–Хөвсгөл чиглэлд зорчигч, ачаа шуудан тээвэрлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.
1960-аад оноос эхлэн өөр дээрээ АН-2 маягийн агаарын хөлөгтэй болж бүх сумдууддаа зорчигч, ачаа, шуудан тээвэрлэж эхэлсэн бөгөөд УБ-Булганы хооронд АН-24 маягийн агаарын хөлөг байнга нислэг үйлддэг болсон. Мөн ой хээрийн түймэр, хортон шавьж устгал, түргэн тусламж зэрэг онцгой нислэгүүдийг үйлдэж байсан байна.
Булган аймгийн Нисэх буудал нь 1990-ээд оны эхээр Монгол Улсын нийгэм эдийн засгийн харилцаа өөрчлөгдөж зах зээлд шилжих явцад гарч буй хямралт байдал зэргээс шалтгаалан сумдад онгоцоор үйлчлэхээ больсон. Нисэх буудлын орон тоо, үйл ажиллагаа ч багассан байна. Одоо тус буудал цомхон бүтэц, зохион байгуулалттай үйл ажиллагаагаа явуулж байна. Нисэх буудалд үндсэн ажилтан 9, УЦУОША-ны гэрээт ажилтан 1. Нийт 10 ажилтантай.
Булган Нисэх буудал нь өөр дээрээ агаарын хөлгүүдийг хүлээн авч үйлчилгээ үзүүлэн ажиллахын зэрэгцээ Улаанбаатар болон бусад аймгуудад явагдаж буй бага болон дунд оврын агаарын хөлгийн бүх нислэгүүдэд байнгын нөөц буудлаар ажилладаг. Шаардлагатай тохиолдолд гэрэлтэй цагаар агаарын хөлгүүдийг хүлээн авч ажиллахад бэлэн байдлыг ханган ажилладаг юм.
Булган аймгийн нутаг дэвсгэр дээгүүр Олон Улсын А-575 болон А-308 агаарын замууд дайран өнгөрдөг бөгөөд агаар газрын холбооны тоног төхөөрөмжүүд болох AFTN мэдээллийн сүлжээ, RCAG холбооны станц, ADS-В буюу бодит ажиглалтын систем /лакатор/, DME-435 агаарын хөлгийн алслалт хэмжигч станц, VSAT сансарын холбооны станц, RCXK холын холбооны КВ радио станц, AVIAT тоон радио релей, JOTRON хэт богино долгионы агаар газрын холбооны станц, QLC-50 цаг уурын автомат станц зэргийг ашиглан олон улсын болон орон нутгийн бүх агаарын хөлөгт 24 цагийн турш тасралтгүй үйлчилгээ үзүүлдэг.

Хүчин чадал:
Хөөрч буух зурвасын хучилт – Шороон зурвас-1920х30
Гэрчилгээний ангилал- IV
Хяналтын код-3С
Галын зэрэглэл-4
Аэродромын гэрэл суултын систем-
Нисэх буудлын хүчин чадал-1 цагт/50 хүн

Шуудан:
Иргэний нисэхийн ерөнхий газар
Булган нисэх буудал
Булган сум
Булган аймаг 63081
Монгол Улс

Утас:
976-11-281206
976-70342252
976-70342268

Факс:
976-11-286130

Э-шуудан:
bulgan.airport@mcaa.gov.mn