“Баянхонгор” нисэх буудал (Баянхонгор аймаг)

522

Түүх:
1937 онд ПО-2 онгоц Баянхонгор аймгийн Заг суманд бууж сумлагаа авснаар агаарын зам харилцаа эхэлсэн түүхтэй.1956 оны 6-р сарын 18-нд БНМАУ-ын СНЗ-ийн 272-р тогтоолоор “АН-2” онгоц иргэний агаарын тээвэрт үйлчлэх болж Баян-Өндөр, Шинэжинст, Баянбулаг зэрэг аймгаасаа алслагдсан сумдад нислэг хийж эхэлжээ.1960 онд Баянхонгор аймгийн төв Галуут суманд байхад Нисэх буудал нь 2 гэр, 1 цуваа зургаа машин, РСП-5 радио станцтай байгуулагдаж 7 хоногт 2 удаа зорчигч, шуудан тээвэрлэж байжээ. Анхны “ИЛ-14” онгоц 1960 онд Галуут суманд буусан байна. 1961 онд Баянхонгор аймгийн төв Галуут сумаас нүүж ирснээр нисэх буудлын анхны суурь тавигдаж 1973 онд нисэх буудлын тулгын чулууг тавьж “Нисэх буудал” хэмээх томоохон айлын гал голомт бадран нэгэн ам бүлийнхэн нэгдсэн байна.
Тус нисэх буудал нь аймгаасаа 2,2 км зайтай баруун урд зүгт оршдог. Баруун 5 аймгийн запас буудал болдгоороо онцлог. Баруун 5 аймгийн запас буудал болдгоороо онцлог.

Хүчин чадал:
Хөөрч буух зурвасын хучилт-Асфалтьбетон-2800х35
Гэрчилгээний ангилал-II
Хяналтын код-3С
Галын зэрэглэл-4
Аэродромын гэрэл суултын систем+
Нисэх буудлын хүчин чадал-1 цагт/100 хүн

Шуудан:
Иргэний нисэхийн ерөнхий газар
Баянхонгор нисэх буудал
Баянхонгор сум
Баянхонгор аймаг 64091
Монгол Улс

Утас:
976-70442667
976-70442380
976-70442236
969131

Факс:
976-11-281183
969139

Э-шуудан:
bayankhongor.airport@mcaa.gov.mn