“Алтай” нисэх буудал (Говь-Алтай аймаг)

926

Түүх:

     Говь-Алтай аймгийн Нисэх буудал нь 1956 оны 07 сарын 06-ны өдөр анх тулгын чулуугаа тавьж холбоочин, моторчин, үйлчлэгч гэсэн гурван орон тоотой ажлаа эхэлсэн. 1956 оны 07 сарын 08-нд Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай аймагт анх удаа АН-2 онгоц бууж байжээ.
Алтай нисэх буудал нь аймгийн төвөөс 1.3 км зайд байрлалтай. 2007.05.08-ны өдөр шинэ буудлын цогцолбор барилгын шавыг тавьсан. 2012.10.15-ны өдрөөс эхлэн цагт 100 зорчигч хүлээн авах, үдэн гаргах хүчин чадал бүхий шинэ аэровокзалыг ашиглалтад оруулан үйл ажиллагаагаа явуулж байна.
Ил хараагаар өдрийн гэрэлтэй цагаар хуваарьт, захиалгат, тусгай болон онцгой үүргийн нислэг үйлддэг. Өлгий, Доной, Ховд нисэх буудлуудын нөөц аэродром болж байнгын бэлэн байдалд ажилладаг.
Тус нисэх буудлын аэродром нь 3С ангиллын хатуу хучилттай болон шороон хөөрч буух хос зурвастай, 2 талын оролт гаралттай, далайн төвшнөөс дээш 2218м–т Монгол Улсын хамгийн өндөрт байрладаг аэродром юм.
Галын бүлэг нь 2014 оны 12 сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. КАМАЗ маркийн гал унтраах зориулалтын тоноглол бүхий автомашинтай. Нисэхийн галын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Аэродромын хэсэг нь хөөрч буух зурвас, явгалах зам, агаарын хөлгийн зогсоол болон аэродромын тоног төхөөрөмжүүд, хашаа хамгаалалтын бэлэн байдалд үзлэг шалгалт хийж, хяналт тавьж, агаарын хөлгийн хөөрөлт, буулт хийх үеийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Мөн агаарын хөлөгт учирч болзошгүй шувуу мал амьтны аюулаас урьдчилан сэргийлж, аэродромын аюулгүйн бүсэд хяналт тавьж ажиллаж байна.

Хүчин чадал:

Хөөрч буух зурвасын хучилт -Асфальтан-2900х30

-Шороон зурвас-2300х35
Гэрчилгээний ангилал- II
Хяналтын код-3С
Галын зэрэглэл-4
Аэродромын гэрэл суултын систем +
Нисэх буудлын хүчин чадал-1 цагт/100 хүн

Шуудан:

Иргэний нисэхийн ерөнхий газар
Алтай нисэх буудал
Есөнбулаг сум
Говь-Алтай аймаг 82083
Монгол Улс

Утас:
976-11-281200
976-11-286127
976-70483544

Факс:
976-70484044

Э-шуудан:
govi-altai.airport@mcaa.gov.mn