“Арвайхээр” нисэх буудал (Өвөрхангай аймаг)

468

Түүх:

      Өвөрхангай аймгийн Нисэх буудал нь 1957 онд анх байгуулагдсан. БНМАУ-ын засгийн газрын тогтоол гарч АН-2 онгоц 1971 оноос ачаа шуудан, хүн тээврийн зориулалтаар сумдад нисдэг болжээ. Улмаар Ан-26, Ан-24, Ил-14 онгоцоор Улаанбаатар – Өвөрхангай чиглэлд тогтмол нислэг үйлддэг болсон.
1964 оны 9-р сард шөнийн гэрэл суултын ЛУЧ-2 системийг Өвөрхангай аймагт анх суурилуулсан ба 2003 онд Т-2 систем суурилуулснаар Чингис хаан олон улсын нисэх буудлын өдөр шөнийн бэлтгэл аэродромын үүрэг гүйцэтгэж, нислэгийн аюулгүй байдлыг хангаж ирсэн нь тус нисэх буудлын онцлог юм. Мөн баруун аймгуудын нислэгт запас аэродромоор ажиллаж байна.
“Өвөрхангай” нисэх буудал нь Арвайхээр, Хархорин, Далан ОУӨСтанц, Хужирт гэсэн 4 салбарт үйл ажиллагаагаа явуулж байна.
Үүнээс Өвөрхангай нисэх буудлын харьяа Хархорин нисэх буудал нь 1968 онд байгуулагдсан. 1986 оноос Ан-24 маягийн онгоц авч эхэлсэн. Одоогоор 5 ажилтантай, захиалгат, тусгай үүргийн нислэг авахаас гадна баруун аймгуудын нислэгт холбоо, нислэгийн мэдээллээр ханган ажиллаж байна.
Хужирт сумын нисэх буудал нь 1965 онд байгуулагдсан үеэсээ Ил-14, Ан-24,26 агаарын хөлгүүдийг хүлээн авч байсан одоо үйл ажиллагаа нь түр зогссон 1 сахиул ажиллаж байна.
Богд сумын Далангийн олон улсын өнгөрөлтийн станц нь 2000 онд байгуулагдсан ба 3 ажилтантай, 2 сувгийн хэт богино станц болон ажиглалтын тоног төхөөрөмжөөр олон улсын нислэгт тогтмол үйлчилгээ үзүүлж байна.
“Арвайхээр” аэродром нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 119 тоот захирамжийн дагуу олгогдсон аймгийн төвөөс урд зүгт 1км зайд орших 111,23 га эзэмшил газарт байрлана.
2003 онд Т-2 систем суурилуулснаар Өвөрхангай аймгийн нисэх буудал нь Улаанбаатарын өдөр шөнийн бэлтгэл аэродромын үүрэг гүйцэтгэж, нислэгийн аюулгүй байдлыг өндөр хэмжээнд хангаж ирсэн нь тус нисэх буудлын онцлог юм. Мөн баруун аймгуудын нислэгт запас аэродромоор ажиллаж байна.
2000 оноос сансрын холбооны VSAT, хэт богино долгионы RCAG, богино долгионы Rohde&Schwarz, нислэгийн мэдээллийн сүлжээний AFTN, цаг уурын ажиглалтын төхөөрөмж AWOS зэрэг орчин үеийн шинэ станц тоног төхөөрөмжүүд тавигдсанаар агаарын хөлөгт үзүүлэх үйлчилгээ эрс шинэчлэгдэж, улмаар Арвайхээр болон Далан олон улсын өнгөрөлтийн цэгийн хоёр сувгийн хэт богино долгионы RCAG станцыг олон улсын нислэгт байнга ашиглаж олон улсын нислэгийн өнгөрөлтөд тогтмол үйлчилж байна.
2014-2015 онд Арвайхээр, Хархорин нисэх буудалд зай хэмжих төхөөрөмж DME станц, Далан ОУӨС-д ажиглалтын ADS-B төхөөрөмж шинээр суурилуулснаар орон нутгийн нислэгээс гадна олон улсын нислэгт үйлчлэх хүчин чадал хүрээ өргөжиж байна.

Хүчин чадал:

  • Хөөрч буух зурвасын хучилт-Шороон зурвас-2500х50
  • Гэрчилгээний ангилал-III
  • Хяналтын код-3С
  • Галын зэрэглэл-4
  • Аэродромын гэрэл суултын систем
  • Нисэх буудлын хүчин чадал-1 цагт/50 хүн
  • Шуудан:

Хаяг:

Иргэний нисэхийн ерөнхий газар
Арвайхээр нисэх буудал
Арвайхээр сум
Өвөрхангай аймаг 62173
Монгол Улс

Утас:

976-11-281203
976-70322769
976-70322294
976-11-286124
976-70322233

Факс:

976-11-281203

976-70322294

Э-шуудан:

arvai.airport@mcaa.gov.mn