АВСТРАЛИ ЗӨВЛӨХТЭЙ ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

150

      Австрали Улсын “Нисэхийн аврах үйлчилгээ” PTY Ltd компанийн Олон улсын зөвлөх Ноён Петер Мак Махон нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаатай танилцлаа.
Уг уулзалтаар Хятад улс дахь Ухань хотын галын сургалтын төвийн талаар танилцуулж аврах гал унтраах албаны мэргэжилтнүүдийг олон улсын хэмжээний сургалтанд хамруулах талаар хамтран ажиллах санал солилцож мөн Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудлын барилга байгууламж, тоног төхөөрөмж, машин механизмтай танилцсан үр өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө.