Короновирусын дэгдэлттэй холбогдуулан БНХАУ-ын Иргэний нисэхийн захиргааны зүгээс тухайн вирусын дэгдэлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний туршлагаас хуваалцахаар (COVID-19) Короновирусын үед нисэх буудлуудад дээр хэрэгжүүлэх зөвлөмж

308

(COVID-19) Короновирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд нисэх буудал дээр ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад болон онцгой байдлын хариу арга хэмжээ үзүүлж буй ажилтнуудад зориулсан зөвлөмж

  1. Биеийн халууныг хэмжих

Нисэх буудлын ирэх буюу явах нислэгийн зорчигчдод зориулсан гар ариутгагч бодис болон халдваргүйжүүлэх бусад хэрэгслэлийн хамт зорчигчдын биеийн халууныг шалгах термометрээр нисэх буудлыг заавал хангасан байх шаардлагатай. Ирэх буюу явах нислэгийн зорчигч нэг бүрийн биеийн халууныг заавал шалган, халуунтай зорчигчдыг тусгаарлах арга хэмжээ авна. Хэрэв зорчигч халуунтай байвал амны хаалт зүүлгэн, тухайн зорчигчийн талаарх хувийн мэдээллийг бүртгэн авч, ойрын хавьталтай хүмүүсийг даруй тогтооно. Нисэх буудлын эмнэлэг нь хорио цээр тогтоох талаар орон нутгийн эрүүл мэндийн газарт яаралтай мэдэгдэх хэрэгтэй бөгөөд тухайн зорчигчийг тээвэрлэхэд үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллана.

  1. Ажилтнуудад зориулсан урьдчилан сэргийлэх үзлэг

 

  • Тогтмол авах арга хэмжээ

Орон нутагт халдварын тархалтын эрсдэл багатай үед нисэх буудлын ажилтнууд мэс заслын нэг удаагийн маск зүүж, эрсдэл өндөртэй үед (GB19083-2010 стандарт ба үүнтэй тэнцэх) эсвэл тоосонцорын респиратор (GB2626-2006 стандарт ба үүнтэй тэнцэх) амны хаалт зүүнэ. Алкоголын агууламжтай эсвэл ус төрөгчийн исэл дээр суурилсан гар ариутгагч бодисуудаар бүх ажилтнуудыг ханган, шаардлагатай ажилтнуудыг нэг удаагийн бээлийгээр хангана.

  • Халуунтай зорчигчтой харьцах үеийн хувийн хамгаалах хэрэгсэл

Халуунтай зорчигчтой  харьцах үед нисэх буудлын ажилтнууд тус бүр нэг удаагийн эмнэлгийн малгай, мэс заслын маск, нэг удаагийн хамгаалалтын хувцас өмсөх хэрэгтэй. Хэрэв халдвартай зорчигч нь болзошгүй халдвар бүхий шүүрэл, ялгадас, бөөлжис зэргийг ялгаруулах тохиолдолд мэс заслын маск (YY0469-2011 стандарт хүртэл эсвэл үүнтэй тэнцэх) эмчийн хамгаалалтын маск, нүдний шил, нэг удаагийн гутлын бүрхүүлээр өмсгөх хэрэгтэй. Нэг удаагийн хувцас, хамгаалах хэрэгслэлийг тайлахдаа халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.  Хэрэглэсэн нэг удаагийн хувцас, хамгаалах хэрэгслэлийг хогийн уутанд хийж, эмнэлгийн хог хаягдал болгон хаяна. Дахин ашиглах боломжтой нүдний шилийг хэрэглэсний дараа ариутгаад хатаана. Манангийн зориулалттай нүдний шилийг ариутгагч бодисоор арчиж хэрхэвч болохгүй бөгөөд усаар угааж, хэт ягаан туяанд 30 орчим минут байлган халдваргүйжүүлнэ.

 

  1. Нисэх буудлын эмнэлгийн ажилтны нэг удаагийн хувцас, хамгаалах хэрэгслэл

 

Нисэх буудал дээр ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнууд яаралтай тусламж үзүүлж буй үед буюу эсвэл зорчигчдод халдвартай тохиолдол илэрсэн үед эмнэлгийн ажлын хувцас, нэг удаагийн малгай, нэг удаагийн бээлий, хамгаалалтын хувцас, эмнэлгийн хамгаалалтын маск эсвэл хамгаалалтын дээд түвшний амны хаалт, нүүрний хамгаалалтын бүрхүүл эсвэл нүдний шил, ажлын гутал эсвэл резинэн гутал, ус нэвтрүүлдэггүй гутлын бүрээс өмсөх ёстой.

 

Яаралтай тусламж үзүүлж буй үед болон энгийн зорчигчийг яаралтай тусламж руу шилжүүлэхдээ нэг удаагийн малгай, мэс заслын маск, ажлын хувцас өмсөх бөгөөд  биеийн шингэн эсвэл цусанд халдвар дамжихаас сэргийлэн нэг удаагийн резинэн бээлий өмсөхийг зөвлөж байна.

 

  1. Нисэх буудлын агааржуулалт

 

Нисэх буудлын зорчигч терминалын нийтийн эзэмшлийн бүсийн агааржуулалтын систем болон байгалийн агааржуулалтын хяналтыг сайжруулах шаардлагатай. Агаарын солилцоог сайжруулах практик арга хэмжээг авахын тулд терминалын бүтэц, зохион байгуулалтын ерөнхий төлөвлөлтийн дагуу холбогдох зохицуулалтыг хийх бөгөөд мөн түүнчилэн  байгалийн агааржуулалт, сэлгэлтийг хийнэ. Өрөөний температурыг хэвийн байлгахын тулд хаалга, цонхыг онгойлгох боломжтой бөгөөд агааржуулалтын системийг ашиглаж байгаа тохиолдолд төхөөрөмжөө аль болох цэвэр агаар гэсэн тохируулга дээр тавих хэрэгтэй. Өвчтэй зорчигч тээвэрлэж буй нислэгт тусгай сувгаар эсвэл хөдөлгөөнт агааржуулагч хэрэглэх хэрэгтэй.

 

  1. Нисэх буудлын ажилтны нэг бүрийн хамгаалах хэрэгслэл

 

  • Аюулгүй байдлын үзлэгийн шалгагч-ажилтны хамгаалах хэрэгслэл
    • Үндсэн арга хэмжээ

Аюулгүй байдлын үзлэгийн ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ мэс заслын маск, ажлын  дүрэмт хувцас өмсөх бөгөөд нэг удаагийн эмнэлгийн малгай, нүдний шил, хамгаалалтын хувцас, нэг удаагийн резинэн бээлий гэх мэтийг шаардлагатай тохиолдолд хэрэглэнэ. Хамгаалах хувцас хэрэглэл,  нэг удаагийн эмнэлгийн малгай, мэс заслын маск, хамгаалалтын эсвэл  ажлын дүрэмт хувцас, нүдний шил, резинэн бээлий өмсөхдөө зөв дарааллыг баримтлана. Ажил үүргээ дуусгасан тохиолдолд хамгаалах хувцас хэрэгслэлийг  тайлахдаа эхлээд гараа ариутгаад, нүдний шилээ аваад, гараа ариутгаад хамгаалалтын хувцас (эсвэл ажлын дүрэмт хувцас), бээлий, нүүрний маск, малгайгаа тайлаад, гараа ариутгах дарааллыг баримтлах хэрэгтэй.

 

Доорх зүйлүүдийг заавал анхаарч ажиллах хэрэгтэй. Үүнд:

  • Хамгаалалтын хувцсыг өмсөхөөс өмнө гараа ариутгана;
  • Мэс заслын маскыг 4 цаг тутамд шинэчлэн солиж зүүх шаардлагатай;
  • Нэг удаагийн малгайг өмсөхдөө бүх үсээ, тэр тусмаа духны урдуурх үсээ хүртэл далд хийж өмсөнө. Урт үсийг толгойн орой дээрээ боож, малгай руугаа бүгдийг хийгээд, малгайны ирмэгийг чихэндээ тулган өмсөнө.
  • Хамгаалах хэрэгслэлд зорчигчийн цус, бөөлжис, бусад халдвартай шингэн хүрсэн тохиолдолд нэн даруй солих шаардлагатай;
  • Дахин ашиглах боломжтой нүдний шилийг нэн даруй ариутгаж хатаах хэрэгтэй;
  • Хамгаалалтын хэрэгслийг авах үедээ гараа нүүрэндээ хүргэж огт болохгүй;
  • Нэг удаагийн хамгаалалтын хэрэгслийг эмнэлгийн хогны уутанд хийж хаяна.

 

  • Өргөтгөсөн хамгаалалтын арга хэмжээ
  • Баримт бичгийн хяналтын пост дээр ажилладаг иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналтын ажилтнууд нь ажлын дүрэмт хувцас, нэг удаагийн эмнэлгийн малгай, нэг удаагийн резинэн бээлий, мэс заслын маск эсвэл хамгаалалтын хэмжээ өндөртэй нүүрний маск (N95 маск гэх мэт), нүдний шил, нүүрний хамгаалалтын бүрхүүл зэргийг хэрэглэх ёстой. Баримт бичгийг шалгах тавцан дээр тусгаарласан халхавч тавихыг зөвлөж байна.
  • Зорчигчдод аюулгүй байдлын биет үзлэг хийдэг иргэний нисэхийн аюулгүй байдлын үзлэгийн ажилтан нь ажлын дүрэмт хувцас, нэг удаагийн эмнэлгийн малгай, нэг удаагийн резинэн бээлий, мэс заслын маск эсвэл хамгаалалтын түвшин өндөртэй нүүрний маск, нүдний шил, нүүрний хамгаалалтын бүрхүүл зэргийг өмсөх ёстой. Хамгаалалтын хувцас эсвэл ажлын дүрэмт хувцас өмсөх эсэх нь өвчний нөхцөл, байдлаас хамаарна.
  • Зорчигчийн баримт бичгийг шалгах эсвэл аюулгүй байдлын биет үзлэг хийх ажилтнуудын хувьд ажлын дүрэмт хувцсыг өндөр температурт уурын ариутгалаар 20-40 минут, эсвэл ээлж хоорондын амрах үедээ 1-2 цаг хүртэл хэт ягаан туяанд халдваргүйжүүлэх ёстой. Хэрэв зорчигчийн сэжигтэй тохиолдол батлагдсан тохиолдолд 75%-ийн алкоголын агууламж бүхий уусмалаар хувцасыг арчина. Мөн ариутгалын дэвсгэр өгөх ёстой, эсвэл ариутгагч бодисоор шүршиж болно.

 

  • Аюулгүй байдлын үзлэгийн цэгийн эрүүл ахуйн шаардлага

Иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналт шалгалтын бүсийн агааржуулалтыг сайжруулах, хангалттай цэвэр агаартай байлгах зорилгоор аюулгүй байдлын үзлэгийн бүсэд агааржуулалтын систем, байгалийн агаар сэлгэлтийг сайжруулах, агаарыг цэвэршүүлэх холбогдох байгууламжаар тоноглох шаардлагатай. Аюулгүй байдлын үзлэг шалгалтын явцад гол цэгүүд (баримт бичгийг шалгах цэг, ачаа тээшний сав баглаа боодол, аюулгүйн хогийн сав, металл илрүүлэгч гар багаж), зэрэг аюулгүй байдлын үзлэг хийх байгууламжуудыг тогтмол халдваргүйжүүлж, гар ариутгах бодисоор хангасан байх шаардлагатай. Өдөр тутмын үйл ажиллагаа явуулсны дараа аюулгүй байдлын хяналтын цэг, хогийн сав гэх мэт газар, байгууламжид чийгтэй цэвэрлэгээ хийж, ойр орчинг цэвэр байлгах үүднээс бүх халдваргүйжүүлэлтийг хийх шаардлагатай.

  1. Хог хаягдал

 

Хог хаягдлыг цаг тухайд нь цэвэрлэж байхын тулд хог хаягдлыг ангилан хаяж, ашигласан маскыг цуглуулан хогийн уутанд хийж хаях хэрэгтэй. Хогийн сав гэх мэт хог хаягдлын савыг цэвэрлэж, 250-500мг/л хлорамин ариутгагч бодисоор шүрших буюу арчиж, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, ариутгасан алчуураар ариутгана. Бохирдсон хог хаягдал олдсон тохиолдолд Эмнэлгийн хог хаягдлын менежментийн журамд заасны дагуу холбогдох орон нутгийн байгууллагатай яаралтай холбоо барьж мэдээлэх шаардлагатай

 

  1. Нисэх буудлын нийтийн эзэмшлийн бүсийн халдваргүйжүүлэлт

 

Нисэх буудлын нийтийн эзэмшлийн бүсийн халдваргүйжүүлэлтийг хийхдээ Үндэсний эрүүл мэндийн комиссоос гаргасан нийтийн эрүүл мэндийг хамгаалах, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх удирдамж, олон нийтийн газар халдваргүйжүүлэх талаарх удирдамж, зөвлөмжийг дагаж мөрдөнө.

 

  • Өдөр тутмын урьдчилан сэргийлэх цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт

 

Нисэх буудлын нийтийн эзэмшлийн бүсэд урьдчилан сэргийлэх цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг өдөр бүр хийх ёстой. Өдөр бүрийн халдваргүйжүүлэх халдваргүйжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж буй ажилтнууд бүртгэл хөтлөх ёстой.

 

7.1.1 Агаарыг халдваргүйжүүлэх:

Боломжтой нөхцөлд байгалийн агааржуулалтыг аль болох өргөнөөр ашиглах; агааржуулалтын системийн үйл ажиллагааг сайжруулж, агааржуулагчийн сэнснүүдийг сард нэг удаа цэвэрлэж, халдваргүйжүүлнэ. Гол  гол газруудыг халдваргүйжүүлэхдээ  250-500 мг/л хлорамин ариутгагч буюу 250 мг/л хлорын давхар ислийн шүршигчийг 30 минутаас багагүй хугацаанд урвалд оруулж, хэт бага агууламж бүхий устөрөгчийн хэт исэлийн шүршигчийг ашиглаж халдваргүйжүүлнэ. Халдваргүйжүүлэлт дуусахад дахин агааржуулалт хийх зайлшгүй шаардлагатай.

7.1.2 Гадаргууг халдваргүйжүүлэх:

Хүмүүсийн гар хамгийн их хүрдэг хүрэлцэхүйц гадаргуу бүхий (автомат шалгагч-self checking, checking counter, бичиг баримтыг шалгах тавцан, цахилгаан шат дахь товчлуур, хаалганы бариул гэх мэт)-гадаргуунуудыг хамгийн их анхаарч  250-500мг/л хлорамин ариутгагч эсвэл 250мг / л хлорын давхар ислийн шүршигчийн хамт арчиж хэрэглэж халдваргүйжүүлж болно.

 

  • Зорчигч терминалын халдваргүйжүүлэлт

 

Нисэх  буудал дээр халдварын сэжигтэй эсвэл батлагдсан тохиолдлууд эсвэл сэжиг бүхий шинж тэмдэгтэй зорчигчдод илэрсэн тохиолдолд дараах аргуудын аль нэгийг ашиглан терминалын халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн хүмүүсээр хийж гүйцэтгүүлнэ.

  • Устөрөгчийн хэт исэлийн хий шахах төхөөрөмжийг ашиглан агаар болон тухайн орон зайг халдваргүйжүүлнэ. Тоног төхөөрөмжийн ашиглалтын зааварчилгааны дагуу халдваргүйжүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэж болно.
  • Агаар, орчныг халдваргүйжүүлэхийн тулд 0.5% хэт ислийн хүчил, 3% устөрөгчийн хэт исэл, эсвэл 500мг / л хлорамины давхар ислийг агаарт шүршигч ашиглан 20мл / м3-т хэрэглэнэ. Халдваргүйжүүлэлт хийхээс өмнө цонхнуудыг хааж, эхлээд доороос дээшээ, дараа нь зүүнээс баруун тийш шүршинэ. Халдваргүйжүүлэлтийг  хийснээс хойш 60 минут  болоод цонхнуудыг онгойлгож болно. Шүрших халдваргүйжүүлэлт хийсний дараа объектын гадаргууг өдөр бүр халдваргүйжүүлэх замаар арчиж  халдваргүйжүүлэх боломжтой.
  • Бохирдсон гол газруудын хувьд 1000-2000 мг/л хлорамин ариутгагч бодисыг 30 минут тутам цацах, буюу арчиж халдваргүйжүүлнэ.

 

  1. Нисэх буудлын тэргүүн шугамд ажиллаж буй ажилтнуудын сэтгэл зүйн зохицуулалт

Нисэх буудлын тэргүүн шугамд ажиллаж буй ажилтнуудыг сэтгэл зүйн хямралаас өөрсдийгөө хамгаалах, тэдгээрийн сэтгэцийн эрүүл мэндийн төлөв байдлыг зохицуулахын тулд дараах аргуудыг хэрэглэнэ.

 

  • Өөрийн сэтгэл хөдлөлийг сайн мэдэрч хянах

Энэхүү цар тахалын үеэр зарим сөрөг сэтгэл хөдлөлүүд ажилтнуудад илрэх нь хэвийн үзэгдэл бөгөөд ер бусын эдгээр сэтгэл хөдлөлүүдээс өөрсдийгөө цаг тухайд эергээр хамгаалах нь чухал. Хэдийгээр бид  сэтгэл хөдлөлийн таагүй мэдрэмжийг мэдэрсэн ч үүнд стрессдэх хэрэггүй юм. Эдгээр сэтгэл зүйн өөрчлөлтүүд бидний ажлын хувьд байдаг л нэг хэвийн зүйл гэж хүлээн авах хэрэгтэй. Хэрэв бид болж байгаа зүйлийг зүгээр л хүлээн авах юм бол сөрөг сэтгэгдэл үгүй болж харин ч илүүтэйгээр эерэг өөрчлөлтүүд аяндаа бий болно. Хэрэв сөрөг сэтгэл хөдлөлийг бие даан зохицуулж чадахгүй, тайвширдаггүй, тэр тусмаа нойр, хоолны дэглэмд нөлөөлдөг айдас, түгшүүр зэрэг мэдрэмж төрдөг бол мэргэжлийн хүмүүсээс тусламж авахыг зөвлөж байна.

  • Цар тахалын талаарх мэдээллийг албан ёсны эх сурвалжаас олж авах

Халдварын талаарх янз бүрийн эх сурвалжаас авсан мэдээллүүд нь ажилтнуудад сэтгэлийн түгшүүр үүсгэн, сэтгэл зүйн хямралд оруулдаг. Иймд сэтгэлийн хямрал, стресст оруулах албан бус мэдээллээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Бид зөвхөн албан ёсны мэдээллийн хэрэгсэл, албан ёсны вэбсайтаас мэдээллийг авах хэрэгтэй бөгөөд ямар нэгэн цуу ярианд хэзээ ч итгэж болохгүй. Мөн интернетээс мэдээлэл авахдаа хамгийн тохиромжтой цаг үеээ сонгон авах хэрэгтэй бөгөөд  ялангуяа (унтахынхаа өмнө гэх мэт) хүнд үед мэдээллийн урсгалд орохоос бүрмөсөн зайлсхийх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, бид хэт их мэдээллээс үүдэлтэй сэтгэл зүйн хямралаас зайлсхийх хэрэгтэй. Бид өөрсдийн зүрх сэтгэлээ сонсож, дотоод сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүдээ хянадаг байхын тулд хангалттай цаг хугацааг өөртөө зориулах хэрэгтэй. /бодит биш мэдээллийг хайхгүй байх/ Энэ нь өвчний дэгдэлт бүхий хямралын энэ үеийг хувийн хамгаалалтад оруулахад бидэнд тусалдаг.

 

  • Нөхөрсөг, олон талт нийгмийн харилцааны дэмжлэг

Нийгмийн харилцаа холбоо нь биднийг хамгийн сайн тайвшруулж чадна. Бусадтай харилцах нь стрессийг тайлах хамгийн үр дүнтэй арга юм. Нэг талаас, гэр бүл, найз нөхөдтэйгөө утсаар болон интернетээр байнга харилцан ярилцах замаар бие биенээ урамшуулж, эерэг мэдрэмжээ хуваалцах нь харилцан сэтгэлзүйн дэмжлэгийг бэхжүүлдэг; нөгөө талаар, ижил төстэй нөхцөлд хамтран ажилладаг хамт олонтойгоо харилцаагаа шинэ түвшинд гаргаснаар бид бие биеэ илүү сайн ойлгож, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэтгэл зүйн  холбоог үүсгэнэ.

 

  • Амьдралын тогтвортой эрүүл, хэв маягийг сахих

Ажил, амралтаа тэнцвэртэй зохицуулан, өөрийн сэтгэл зүйгээ хянах чадвартай байх нь сэтгэлийн түгшүүргүй, амар тайван, паникт орохгүй байх сайн талтай. Өвчлөлийн үед бидний үйл ажиллагааны цар хүрээ хязгаарлагдмал байх боловч бидний  амьдралыг үзэх үзэл эерэгээр байх боломжтой хэвээр байна. Бид боломжийнхоо хэрээр тогтмол цагийн хуваариа даган мөрдөж, өдөр тутмын ердийн амьдралдаа хэвшүүлэн, хэвийн амьдралдаа эргэн орох ёстой. Нэмж хэлэхэд бид сайн сайхан амьдрах, эрүүл ахуйн дадал хэвшлийг бий болгож, эрүүл хооллолтыг сахин, хангалттай сайн унтаж, тамхи болон согтууруулах ундаа хэрэглэхгүй байх замаар түгшүүртэй байдлыг намжаах хэрэгтэй.

 

  1. Хувийн хамгаалалтын хэрэгслийг зохистой ашиглах

Иргэний нисэхийн салбарын тэргүүн шугамд ажиллаж буй ажилтнуудад нүүрний маск, малгай, бээлий, нүдний шил болон бусад хамгаалалтын хэрэгслийг хэрхэн зөв хэрэглэх талаарх заавар, зөвлөгөө өгөх зорилгоор манай оффисын  хийсэн видеог доорх цахим хуудснаас татаж авах боломжтой.

https://ams.caac.gov.cn