Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн Ази номхон далайн бүсийн төв нээлттэй ажлын байр зарласан байна.

26

Канад Улсын Монтреал хотод төвтэй Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI) нь дэлхийн 176 орны 640 нисэх буудлын операторууд, 1953 нисэх буудлуудыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага бөгөөд тус зөвлөлийн  Хонконг улсад байрлах Ази номхон далайн бүсийн төвд Эвэнт болон харилцааны туслах-менежер болон Нисэхийн дата анализ хариуцсан менежер гэсэн 2 нээлттэй ажлын байрны зар гаргасан байна.

 

Харилцааны туслах-менежер нь доорх шаардлагыг хангасан байна:

  • Маркетинг, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн
  • Эвент менежемент, маркетинг, харилцааны чиглэлээр 4–өөс доошгүй жил ажилласан байх
  • График болон мультимедиа дизайны чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал
  • Хувь хүний харилцааны болон олон үндэстний төлөөлөл бүхий хамт олны дунд ажиллах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай, Хятад болон Азийн бусад орны хэлний мэдлэгтэй бол давуу тал
  • Зөөврийн компьютер, онлайн програм, Microsoft Office иж бүрдэл Adobe, нийгмийн сүлжээнд ажиллах чадвартай
  • Нисэхийн буудлын салбарт ажиллаж байсан туршлагатай
  • Бие даан ажиллах чадвартай, зохион байгуулалт сайтай
  • Гадаад орноор үе үе аялах боломжтой

Нисэхийн дата анализ хариуцсан менежер нь доорх шаардлагыг хангасан байна:

  • Эдийн засаг, статистик, бизнес болон санхүү болон холбогдох чиглэлээр магистрийн зэрэг эзэмшсэн
  • Нисэхийн салбар болон олон үндэстний орчинд шинжилгээ, загварчлалын чиглэлээр 6-аас доошгүй ажил ажилласан ажлын туршлагатай
  • Нисэх буудлын эдийн засгийн чиглэлээр ажиллаж байсан нэр дэвшигч давуу эрхтэй
  • Стратегич, урагш тэмүүлэгч, зөв шийдэлд хүрдэг хандлагатай
  • Хувь хүний харилцааны өндөр соёлтой, манлайлах болон олон үндэстний  төлөөлөл бүхий хамт олны дунд ажиллах чадвартай,
  • Төслийн удирдлагын ур чадвартай, ажилдаа нягт нямбай ханддаг

Сонирхсон ажилтнууд http://aci-asiapac.aero/about/main/36/ линкээр орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцна уу.