НЭЭЛТТЭЙ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.

713

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 387 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт  орж, Иргэний нисэхийн үндэсний төв шинээр байгуулагдсантай холбогдуулан тус төвийн үйл ажиллагааны онцлог болон үндсэн шинж төрхийг агуулсан бэлэг тэмдэг /лого/-тэй болох нээлттэй уралдааныг зарлаж байна.

Эрхэм хүндэт загвар бүтээгчид, зураачид, дизайнерууд болон чөлөөт уран бүтээлчид, сонирхогчид та бүхнийг манай нээлттэй уралдаанд оролцохыг урьж байна.

Уралдаан ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

  • Иргэний нисэхийн үндэсний төвийн агаарын навигацийн үйлчилгээ болон нисэх буудлын үйлчилгээний онцлогийг илэрхийлсэн байх
  • Бэлэг тэмдэг, /лого/-ны дүрслэл бүрийг тайлбарласан тайлбарыг хамт ирүүлэх
  • Гурваас илүүгүй өнгөний хослолтой, өнгөний кодыг тодорхой тусгасан байх
  • Бэлэг тэмдэг, /лого/ нь өндөр нягтралтай байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдах
  • Уралдаан оролцогчид зөвхөн өөрийн зохиосон бүтээлээр оролцох
  • Хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байх
  • Дүрс бичлэг, ном товхимол, захидал, дугтуй, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байх
  • Шалгарсан бүтээлийг тус төвийн бэлэг тэмдэг /лого/ болгон хэрэглэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх

Уралдаанд оролцогчдын бүтээлийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 27-ны өдрийг дуустал gerelmaa.ba@mcaa.gov.mn цахим хаягаар болон Иргэний нисэхийн үндэсний төвийн байранд хүлээн авна.

Шагнал:

Шилдгээр шалгарсан бүтээлийн зохиогч 300.000 /Гурван зуун мянга/ төгрөгийн шагналтай.

 

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ.