ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ШИНЭ ЗАХИРАЛ 6 ДУГААР САРД ТОМИЛОГДОНО.

45

Олон улсын нисэх буудлуудын зөвлөл/ACI/-ийн ерөнхий захирал хатагтай Анжела Гиттенс 2008 оноос хойш тус зөвлөлийн ерөнхий захирлаар ажилласан бөгөөд тэрээр 2020 оны 6 сард Луис Фелипе де Оливейрад ерөнхий захирлын үүрэгт ажлаа албан ёсоор хүлээлгэн өгөх болсон тухайгаа өнөөдөр мэдэгдсэн байна. ACI-ийн  зөвлөл нисэх буудлуудын дуу хоолойг дэлхий даяар илэрхийлж ирсэн хатагтай Анжела Гиттенсд цаашдын амжилтыг ерөөж, шинэ захирлаа угтан авахад бэлтгэж байна.