НИСЭХ БУУДЛУУДЫН УДИРДАХ ГАЗАРТ 500 ШИРХЭГ N95 МАСКИЙГ ХАНДИВЛАЛАА.

1511

“МЦЖ” ХХК нь Монголын анхны уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалттай маскны үйлдвэр бөгөөд Корона вирус дэлхийн олон улс орныг цочроогоод байгаа энэ цаг үед нийгмийн хариуцлагын хүрээнд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нисэх буудлуудын удирдах газарт 500 ширхэг N95 маск хандивласныг МЦЖ ХХК-ийн Маркетингийн менежер Б.Чулуунхүү НБУГ-ын Хөгжлийн бодлого хариуцсан ерөнхий менежер Б.Пүрэвсүрэнд хүлээлгэн өглөө.


N95 маск нь орц материалын хувьд Америкийн нэгдсэн улсын стандартын шаардлагыг хангасан ба 35,50 граммын цаасан даавуу, 45 граммын эко цаасан даавуу, 250 граммын хөвөн цаас зэрэг 4 давхар материалаас бүрдсэн ба амьсгал гадагшлуулах резинэн клапантай.

N95 гэдэг маань 95 хувь хүртэл бүхий л нян бактери тоос тоосонцроос хамгаалж чаддаг даавуун материалын нэршил бөгөөд тус маскийг зүүснээр та өөрийгөө болоод бусдыг вирусээс хамгаалж чадна гэсэн үг юм.

Нисэх буудлуудын удирдах газрын нийт ажилтнуудынхаа өмнөөс “МЦЖ” ХХК ийн хамт олонд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

                                           САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ