“ШИНЭ КОРОНАВИРУС” /2019-nCoV/ халдварын хяналт, сэргийлэлт сэдвээр мэдээлэл хийлээ.

210

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Б.Отгонцэцэг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Нисэх буудлуудын удирдах газарт  “ШИНЭ КОРОНАВИРУС” /2019-nCoV/ халдварын хяналт, сэргийлэлт сэдвээр  ажилтнуудад мэдээлэл хүргэлээ.

Тус сургалтаар коронавирус, түүний эмнэл зүйн нийтлэг шинж тэмдэг болон  вирусаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэв. Түүнчлэн нисэх буудалд  Эрүүл мэндийн асуудалтай холбоотой онцгой байдал буюу код-9 зарласан тохиолдолд  нэг удаагийн хамгаалалтын хувцсыг хэрхэн  хэрэглэх талаарх зөвлөмж болон зааварчилгааг танилцууллаа.

Мөн НБУГ-ын Галын аюулгүй байдал хөдөлмөр хамгаалал эрүүл ахуй хариуцсан инженер Т.Төгсбаяр коронавирустай холбогдуулан нийт ажилтнуудад тусгай зааварчилгааг өгч ажиллалаа.