Оффисын ажилтны хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

188

Нисэх буудлуудын удирдах газарт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Оффисын ажилтны хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа.


НБУГ-ын Галын аюулгүй байдал хөдөлмөр хамгаалал эрүүл ахуй хариуцсан инженер Т.Төгсбаяр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай ерөнхий ойлголт болон оффисын ажилтны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сэдвийн хүрээнд нийт ажилтнуудад танилцуулга бэлтгэн хүргэлээ.


Тус сургалтын үеэр Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын “Сахилга хариуцлага-Хөдөлмөрийн аюулгүй байдлын жил” болгон зарлах тухай 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 тоот тушаалыг  танилцууллаа.