Австри улсын Вена нисэх буудлын анхны VR simulator.

101

Нисэх буудлаар үйлчлүүлэх зорчигчдийн нислэгээ хүлээх хугацааг сонирхолтой өнгөрүүлэх зорилгоор өнгөрч буй 2019 онд Австри улсын Вена нисэх буудал виртуал бодит байдал VR технологийг ашиглан зорчигчдын 3-р терминалд хэд хэдэн аудиовизуал төхөөрөмжүүдийг суурилуулсан бөгөөд тэдгээр нь үүргэвчтэй аялалаас эхлэн, нислэгийн хөдөлгөөний удирдлага, агаарын хөлгийн бүхээг зэрэг симуляторыг суурилуулсан нь нисэх буудлын технологийн шинэ шийдэл төдийгүй тус нисэх буудлын нисэхийн бус орлогыг бодитойгоор нэмэгдүүлсэн бизнесийн шийдэл болсон. Виртуал бодит байдал VR буюу хэрэглэгчдэд бодитой мэт харагдах хиймэл бодит орчин бөгөөд хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх гэсэн 5 мэдэрхүйг хүнд хийсвэр байдлаар бодит мэт мэдрэмж төрүүлдэг технологи юм. Virtual Reality- VR технологи нь зугаацах, аялах, хөгжих, суралцах мөн өөрийн хүссэн дүрээр хувирах, хүссэн орон зайдаа шилжих гэх мэт хязгааргүй боломжуудыг хүмүүст олгодог юм.
Вена нисэх буудлын “BIRDLY” хэмээх хэмээх симулятор нь зорчигчдыг юрийн галавын ертөнц, болон Нью-Йоркийн Манхэттэны гудамжаар шувуу мэт нисэх виртуал нислэгээр аялуулдаг. “BIRDLY” симуляторын тасалбарыг Visitor World-оор дамжуулан зардаг бөгөөд өнгөрсөн жилд зөвхөн тус симулятораар 160,000 гаруй зорчигч үйлчлүүлэгчид үйлчлүүлсэн байна.
https://www.youtube.com/watch?v=MtoMfNT9X08