Мөрөн, Баруун-Урт нисэх буудлууд ажлын амжилтаараа тэргүүллээ.

444

Нисэх буудлуудын удирдах газрын харьяанд орон нутгийн  19 нисэх буудал үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  үүнээс 9 нисэх буудал  нь тогтмол нислэг үйлдэж  байна.

Орон нутгийн нисэх буудлуудын 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг дүгнэх арга хэмжээ 2019 оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд  Нисэх буудлуудын удирдах газарт зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд  Орон нутгийн нисэх буудлуудын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг дүгнэн хэлэлцэж цаашид хэрэгжүүлэх бодлого зорилтыг тодорхойлов.

Зарим орон нутгийн нисэх буудлын хамт олон аймаг орон нутгийнхаа төрийн болон хувийн аж ахуй нэгжүүд, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран ажиллаж зорчигч үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, орлогоо нэмэгдүүлэх, зардлаа хэмнэх зэрэг олон ажлуудыг санаачлан зохион байгуулсан нь онцлог байв.

Ийнхүү Орон нутгийн нисэх буудлуудыг үйл ажиллагаа, гүйцэтгэлийн үр  дүнгээр ажлыг нь дүгнэхэд Хөвсгөл аймаг дахь Мөрөн нисэх буудал, Сүхбаатар аймаг дахь Баруун-Урт нисэх буудлуудын хамт олон тэргүүлж Нисэх буудлуудын удирдах газрын “ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнагдлаа.