Булган аймагт Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах дотоодын сургуулилтын үйл ажиллагаа эхэллээ.

46

Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны дотоод сургуулилтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймагт болж байна.

Тус сургуулилтад нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд голлон оролцох байгууллагууд болох Иргэний нисэхийн ерөнхий газар болон түүний харьяа байгууллагуудын 28, ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын 30, ЗХЖШ-ын Агаарын цэргийн ангийн Улсын нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны зориулалт бүхий Ми-171Е нисдэг тэрэгний нисгэх багийнхан зэрэг нийт 60 гаруй хүний бие бүрэлдэхүүн оролцож байгаа бөгөөд Булган аймаг дахь Булган нисэх буудалд хээрийн  штаб байрлан ажиллаж байна.