Нисэх буудалд тохиолдсон агаарын хөлгийн осол, сүйрэл” сэдэвт бүрэн хэмжээний дасгал сургуулилт зохион байгуулагдлаа.

52

Баян-Өлгий аймаг дахь “Өлгий” нисэх буудалд онцгой байдлын “Код-1”  буюу “Нисэх буудалд тохиолдсон агаарын хөлгийн осол, сүйрэл”  сэдэвт бүрэн хэмжээний дасгал сургуулилт  2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Сургуулилт  орон нутгийн цагаар 11:00 цагт түгшүүрийн дохиогоор эхэлсэн ба тус сургуулилтад  Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, Хилийн цэргийн 0165-р анги, Тагнуулын газар, Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн газар, Хөгжимт театр, “Аэро Монголиа” болон “Хүннү Эйр” ХХК-ны төлөөлөгчид оролцлоо.

“Нисэх буудалд тохиолдсон агаарын хөлгийн осол, сүйрэл” сэдэвт бүрэн хэмжээний дасгал, сургуулилтаар оролцогч байгууллагуудын тус тусын үүрэг, оролцоо авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд ажиглалт хийсэн байна.

Энэхүү  бүрэн хэмжээний дасгал сургуулилтад 12 байгууллагын 144 албан хаагч, 15 авто тээврийн хэрэгсэл оролцлоо.