Чанарын менежментийн тогтолцоо амжилттай үргэлжилнэ.

93

ИНЕГын харьяа Хөвсгөл аймаг дахь Мөрөн Нисэх буудал нь 2010 оноос Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2010 стандартыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2018 онд MNS ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо шинэчилсэн стандартаар гэрчилгээгээ сунгуулан авсан билээ. 

Жил бүр Стандартчилал хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газраас стандартын хэрэгжилтэд  магадлах аудит хийдэг бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 06-наас 09-ний өдрүүдэд СХЗГын ахлах мэргэжилтэн Д.Болормаа, Хөвсгөл аймгийн СХЗХ-ийн мэргэжилтэн М.Дэжидмаа нар Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын Чанарын менежментийн тогтолцоонд магадлах аудитыг удирдамжийн дагуу амжилттай хийж гүйцэтгэлээ.

Нисэх буудлын Чанарын бүлгээс стандартын  шаардлагын дагуу хийж гүйцэтгэсэн ажлууд, мониторинг хийсэн байдлаа танилцуулж, аудитын багаас стандартын хэрэгжилтийг хангалттай сайн гэж дүгнэн, гэрчилгээг үргэлжлүүлэн эзэмшүүлэх дүгнэлт гаргалаа.

Ийнхүү Мөрөн Нисэх буудлын хамт олон  Олон улсын Нисэх буудал болох бэлтгэл ажлаа нэг шатаар ахиулж, ISO 9001 стандартаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ баталлаа.