Ажлын байрны зар

64

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ “ӨЛГИЙ” НИСЭХ БУУДЛЫН ДАРГЫН

 АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2014 оны А/55 дугаар тушаалаар батлагдсан “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам”-ын 1.2 дахь хэсгийг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь “Өлгий” нисэх буудлын даргын албан тушаалд сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

НЭГ. АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Мэргэжил:

Иргэний нисэхийн үндсэн мэргэжил Үүнд:

  • Нисэх буудлын үйлчилгээ
  • Агаарын навигацийн үйлчилгээ
  • Агаарын тээврийн зохион байгуулалт

Туршлага:

  • Иргэний нисэхийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан байх,

Ур чадвар:

  • Удирдан зохион байгуулах, манлайлах,
  • Албан хэргийн болон хувь хүний нууцыг чандлан хадгалах,
  • Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөлтөд хяналт тавих,
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах,
  • ИКАО /Олон улсын Иргэний нисэхийн байгууллага/-ын албан ёсны аль нэг хэлийг эзэмшсэн,
  • Компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах,

ХОЁР. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Сонгон шалгаруулалтад орох иргэн дараах материалыг бүрдүүлж бүртгүүлнэ.

  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /Маягт 1-ийн дагуу/
  • Боловсролын диплом /нотариатаар баталгаажуулсан/
  • Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан/
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвт
  • эр /нотариатаар баталгаажуулсан/
  • Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Эрүүл мэндийн хуудас

ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦАА

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт бичиг, бусад материалыг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08:00 цагаас 08-ны өдрийн 17:00 цагийн хооронд Нисэх буудлуудын удирдах газрын 217 тоотод хүлээн авна.

Сонгон шалгаруулалтыг Иргэний нисэхийн ерөнхий газрын “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам”-ын дагуу явуулна.

Холбоо барих утас: 285508, 99199478

НИСЭХ БУУДЛУУДЫН УДИРДАХ ГАЗАР

АЖЛЫН ХЭСЭГ