Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангалаа.

237

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/502 тоот тушаалаар байгуулагдсан 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг нь өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг  батлуулан Зам тээврийн хөгжлийн яаманд биелэлтийг сар бүр тогтмол өгч ажиллалаа.
Төлөвлөгөөнд нийт 31 ажил туссан ба төлөвлөгөөний биелэлт 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 100% хувьтай байна. Төлөвлөгөөнд тусгагдсан томоохон ажлуудаас дурдвал:

• Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын 2019-2020 оны халаалтын улиралд дулаан үйлдвэрлэлийн хэрэгцээнд шаардлагатай нүүрсний худалдан авалтын тендер зарласан бөгөөд Орон нутгийн нисэх буудлууд холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллалаа.

• ИНЕГ-ын харьяа нэгж, албадууд болон төв орон нутгийн нисэх буудлуудын барилга байгууламжуудын дулаан, сантехникийн шугам сүлжээ, ариутгах татуургын системд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үзлэг шалгалт явуулж холбогдох арга хэмжээ авлаа.

• 2019-2020 оны хаврын улирал хүртэл шаардлагатай 43,000 литр мөстөлтийн эсрэг тусгай шингэнийг гэрээний дагуу хүлээн авсан.

• ИНЕГ, түүний харьяа байгуулагууд, Агаарын навигацийн үйлчилгээний байгууламжуудын цахилгаан шугам сүлжээнд батлагдсан графикийн дагуу үзлэг шалгалт, техник үйлчилгээ бүрэн хийсэн.

• Алба, нэгжүүдийн барилга байгууламжуудын өрөө тасалгааны цонх, хаалга, цонхны резин, жийрэг солих, чигжээс хийх ажлууд хийгдэж дууссан.

• Орон нутгийн нийт 15 аймгийн нисэх буудлуудын 138 хөдлөх бүрэлдэхүүний намрын улирлын техник үйлчилгээг хийсэн. Төвийн нисэх буудлын намрын улирлын техник үйлчилгээг 08 сарын 19-нөөс эхэлсэн бөгөөд 189 автомашин, техник тоног төхөөрөмжид үйлчилгээг хуваарийн дагуу хийж гүйцэтгэсэн.

• ГТҮА-ны авто гараашийн өргөтгөлийн барилгын дулааны шугамыг шинээр татах, ЧХОУНБ-ын дулаан, цэвэр усны төв магистраль шугамыг засварлах, шинэчлэх ажлыг ЧХОУНБ-ын дулаан сантехникийн албаны ажилчид 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн хийж дуусгасан.

• “Чингис хаан” ОУНБ-ын Хэрэглэлээр буулт үйлдэх ILS420 системийн шалгалтын нислэгийн ажил 2019 оны 09 дүгээр сарын 08-ны 10:00 цагаас эхлэн явагдаж 09 дүгээр сарын 10-ны 22 цагт дууссан боловч НЖБА-наас гарах тайлан хүлээгдсэнээс 09 дүгээр сарын 12-ны 12:00 хүртэл хойшлогдсон. 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12:00 цагаар нислэгт ашиглах гэрчилгээ сунгагдан ILS420-ийг ашиглалтад авсныг NOTAM-аар зарлуулсан.

… зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.