Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа.

133

Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан болон мэргэжилтнүүдтэй 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтаар НБУГ-ын дарга Д.Эрдэнэбаатар агаарын тээврийн хөгжлийн тулгуур нь аялал жуулчлал ба аялал жуулчлалын гол дэд бүтэц нь агаарын тээвэр байдаг тухай дурдаад нисэх буудлуудын үйл ажиллагаанд олон улсын аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага, туршлага, стандартыг нэвтрүүлэх, нисэхийн бус үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг илэрхийллээ.

Мөн Чингис хаан Олон улсын нисэх буудалд Монгол улсаа сурталчилсан соёлын арга хэмжээ зохион байгуулах, орон нутгийн нисэх буудлуудад жуулчдад зориулсан мэдээллийн төвийг бий болгох зэрэг ажлуудыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулахаар тогтлоо.