“Эдийн засгийн гэмт хэргийн талаар сургалт зохион байгууллаа”

295

 

Өнөөдөр буюу 2019 оны 7 дугаар сар 26-ны 10 цагт Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны хурлын танхимд “Мэдээллийн цаг” сургалт болж өнгөрлөө. Энэ удаагийн сургалт нь мөнгө угаах гэмт хэрэг болоод түүний нийгэмд учруулах хор уршгийн талаарх ажилтнуудын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, Цагдаагийн байгууллага бусад байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор  ИНЕГ-ын Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газар, Эрүүгийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулснаараа онцлог юм.

Уг сургалтыг Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч Д.Давхарбаяр, Т.Очирболд нар удирдан явуулсан ба ИНЕГ-ыг төлөөлж Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын Хуулийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхбат , УХОУШНБАӨЗА-ны 60 гаруй ажилтан, албан хаагчид  оролцлоо.