АВААР ОСОЛГҮЙ АЖИЛЛАСАН НЭГ САЯ ХҮН/ЦАГ

292

Нисэх буудлуудын удирдах газар нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөв дадал, соёлыг нэвтрүүлэх зорилгоор “ Аваар осолгүй ажилласан хүн/цагийн тоолуур”-ыг 2018 оны 9 дүгээр сарын 01-нээс ажиллуулж эхэлсэн билээ.  2019 оны 7 дугаар сарын 05-нд бид 1,000,000 хүн/цаг хөдөлмөрийн аваар осолгүй ажилласан амжилтанд хүрлээ.

Энэ амжилтанд хүрсэн явдал нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёл, аюулгүй ажиллах зөв хандлагыг хэвшүүлэх үйл ажиллагаа бодитоор хэрэгжиж байгаагийн үр  дүн юм.

Ажилтан нэг бүрийн хүчин зүтгэлээр үүссэн энэхүү амжилтыг цаашид тасралтгүй үргэлжлүүлэхийн төлөө эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэн ажиллацгаая”.