Asiana Airline компаний Улаанбаатар Сөүл, Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн нээлтийн арга хэмжээ боллоо.

183

Аsiana Airline компани нь Улаанбаатарын чиглэлд зорьсон анхны нислэгээ үйлдлээ. Asiana Airline компани нь “Хамгийн аюулгүй, хамгийн сэтгэл ханамж өндөр” гэх уриан дор одоогийн байдлаар зорчигч тээврийн үйлчилгээг 64 хот 76 чиглэлд ачаа тээврийн үйлчилгээ, 26 хот, 23 чиглэлд үзүүлж буй глобал агаарын тээврийн компани гэж хэлж болох юм.

БНСУ болон Монгол улс анх 1990 оноос түүхэн дипломат харилцаагаа эхлүүлснээс хойш  тус 2 орны улс төр, эдийн засаг, нийгэм, соёл зэрэг олон салбарын хамтын ажиллагаа маш өндөр хурдтай өргөсөөд байгаа билээ. Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар Сөүл чиглэлийн шинэ нислэгийн шугам нээгдсэнээр 2 орны харилцаа улам их өргөжин, хувь нэмрээ оруулна гэж Asiana Airline компаний ерөнхий захирал Chang-Soo Han хэллээ. Ингэснээр Сөүл Улаанбаатар чиглэлийн шууд нислэгээр Азийн орнуудын жуулчдыг Монгол улсад шууд авчрах боломжийг нээж өгч байгаа юм.

2 улсын харилцааны хурдацтай хөгжлийг дагаад 2 улсыг холбож буй агаарын нислэгийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага нэмэгдсэн. 2019 оны 1 дүгээр сард Монгол Солонгосын агаарын тээврийн салбарын хуралдаанаар 2 улс алсыг харсан шийдвэрийг гаргаж Улаанбаатар Сөүлийн чиглэлд нислэг үйлдэх авиа компаний тоог нэмэгдүүлэхээр тохирлцслн бөгөөд үүний үр дүнд Asiana Airline компаний онгоц Чингис Хаан Олон улсын нисэх буудлаас түүхэнд үлдэх анхны нислэгээ үйлдлээ.

Asiana Airlines компаний нислэг эхэлснээр урьд нь нэг нэг нислэг үйлддэг байсан бол одоо өрсөлдөөнийг бий болгож зорчигчдын тав тухтай байдлыг ханган, үйлчилгээний чанар улам сайжрах боломжийг олгож байна. Ирэх жил Монгол, Солонгос улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиох бөгөөд агаарын тээврийн харилцаа өргөжсөнөөр 2 улсын хооронд нөхөрлөг харилцааг бэхжүүлж, агаарын тээвэр төдийгүй бусад олон салбарын харилцаа эрчимжинэ гэж үзэж байна.