“Нисэх буудлын барилга байгууламжийг тэсрэх бодис тэсэлгээний хэрэгслээр заналхийлэх vйлдлийн vед хэрэгжvvлэх хариу арга хэмжээ” сэдэвт онцгой байдлын бvрэн хэмжээний дасгал сургуулилт боллоо.

226

Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл болон Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөлийн  2019 оны vйл ажиллагааны  телевлегеет  ажлын хvрээнд зохион байгуулагдаж буй “Нисэх буудлын барилга байгууламжийг тэсрэх бодис тэсэлгээний хэрэгслээр заналхийлэх  vйлдлийн vед хэрэгжvvлэх хариу арга хэмжээ” сэдэвт онцгой байдлын бvрэн хэмжээний дасгал сургуулилт Дорнод аймаг дахь “Чойбалсан” нисэх буудалд 2019.06.19-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.

“Нисэх буудлын онцгой байдлын үед ажиллах журам”-ын Код-7 “Барилга  байгууламжийг тэсрэх хэрэгслээр заналхийлэх үйлдлийн  үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ” сэдэвт онцгой байдлын бүрэн хэмжээний дасгал сургуулилтыг  зохион байгуулснаар “Чойбалсан” нисэх буудал болон нисэх буудлын онцгой байдлын үед хамтран ажиллах байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг  тодорхойлж, авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг бодитоор сургуулилж, илэрсэн алдаа дутагдлыг арилгах, болзошгүй заналхийллийн үед ажиллах арга барилд ажилтан албан хаагчдыг  сурган дадлагажуулж, холбогдох журам, баримт бичгүүд үйл ажиллагаа хоорондын үл нийцлийг тодорхойлон тэдгээрийг цаашид боловсронгуй болгох юм.

Дасгал сургуулилтад Тагнуулын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Нисэх буудлуудын удирдах газар, Дорнод аймаг дахь Чойбалсан нисэх буудал, Хэнтий аймаг дахь Өндөрхаан нисэх буудал, Сүхбаатар аймаг дахь Баруун-Урт нисэх буудал, Өмнөговь аймаг дахь Гурвансайхан нисэх буудал, Дундговь аймаг дахь Мандалговь нисэх буудал, Зэвсэгт хүчний 327 дугаар анги зэрэг  24 байгууллагын 210 гаруй ажилтан албан хаагч оролцлоо.