ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Завхан аймагт ажиллалаа.

187

Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар ИНЕГ- аас томилогдон ажиллаж байгаа хяналтын инженер Ц.Шижир-Эрдэнэ, Хурдны зам ХХК-ийн инженер С.Болдбаатар нартай барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа талбай дээр уулзалт хийв. Уулзалтын үеэр ЗТХЯны төрийн нарийн бичгийн дарга ажлын явц тулгарч байгаа асуудалтай танилцаад цаашдаа улсын баяр наадмаас өмнө барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөөд наадмаар эхний онгоцоо хүлээн авах үүрэг болгов.