“Харилцааны ур чадвар, хандлагын хүч” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

389

Нийслэлийн аялал жуулчлалын газар, Нисэх буудлуудын удирдах газрын “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд Нийслэлийн аялал жуулчлалын газраас 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Харилцааны ур чадвар, хандлагын хүч” сэдэвт сургалтыг Нисэх буудлуудын удирдах газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь гадаад, дотоодын иргэд жуулчидтай харилцах   харилцаа, ёс зүйг сайжруулах, эерэг хандлагыг бий болгоход чиглэгдэх бөгөөд сургалтад “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, Аюулгүй байдал хамгаалалтын албаны ажилтнууд хамрагдлаа.