Хансео их сургуультай хамтарсан үйлдвэрлэлийн танилцах дадлагыг зохион байгууллаа.

662

Нисэх буудлуудын удирдах газар нь Бүгд найрамдах Солонгос улсын Хансео их сургуультай хамтран Хансео их сургууль шилдэг боловсон хүчин бэлтгэн Монголын иргэний нисэхийн салбарт нийлүүлэх, хоёр улсын иргэний агаарын тээврийн хөгжлийн бодлогод хувь нэмрээ оруулж залгамж үеийг бэлдэх зорилгоор “Тээвэр зохион байгуулагч” мэргэжлийн ангийн оюутнуудад зориулсан үйлдвэрлэлийн танилцах дадлагыг 2019 оны 06 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд ИНЕГ-ын сургалтын төв болон Чингис хаан олон улсын нисэх буудалд зохион байгууллаа.

Хөтөлбөрт нийт 12 оюутан хамрагдсан ба 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Нисэх буудлуудын удирдах газрын хурлын танхимд төгсөгчдөд сертификат гардуулах үйл ажиллагаа болж өндөрлөлөө.