Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгууллаа.

937

Нисэх буудлуудын удирдах газар нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй  агаарын тээвэрлэгч  байгууллагуудтай 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г  байгуулж гэрээ үзэглэх ёслолыг зохион байгууллаа.

Уг  ёслолд “МИАТ” ТӨХК, “Аэромонголиа” ХХК, “Хүннү эйр” ХХК, Эйр Чайна компанийн УБ хот дахь төлөөлөгчийн газар, Турк Эйрлайнс ИНК Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар,  Эйр Пусан компанийн төлөөлөгчийн газар, Изинис Эйрвэйз ХХК, СКАТ Эйрлайнс, “АНГАРА” компанийн Монгол дахь төлөөлөгч, “Интеравиа сервис” компани, “Монголиан Эйрвейс Карго” ХХК оролцлоо.