Ажлын байрны зар

646

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, АРАБЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН КУВЕЙТЫН САН ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД ХЭНТИЙ АЙМГИЙН “ӨНДӨРХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫГ ШИНЭЧЛЭН БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Сангийн сайдын 2016 оны 176 дугаар тушаалаар батлагдсан “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасныг  үндэслэн “Барилгын инженер”-ийн ажлын байрыг олон нийтэд зарлаж байна.

НЭГ: АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

ХОЁР. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ
Зарлагдаж буй албан тушаалд  боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагын дагуу баримт материалаа бүрэн ирүүлсэн, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг /цаашид оролцогч гэх/ бүртгэнэ.

Сонгон шалгаруулалтад өрсөлдөх оролцогчийн материалыг Засгийн газрын XIlI байрны 3 давхарт 307 тоот өрөөнд  2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09:00-17:00 цагт хүлээн авна.

ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ ХҮССЭН ИРГЭН ДОР ДУРДСАН МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛЭН ӨӨРИЙН БИЕЭР ИРЖ БҮРТГҮҮЛНЭ.
Үүнд:
1)  Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);
2)  Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;      
3)  Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар;
4)  Ажилласан жилийг тооцох баримт, нотолгоо хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын  дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
5)  Ажил байдлын тодорхойлолт (сүүлийн 2 ажил олгогчоос) 

6)  Англи хэлний чадварыг нотлох баримт;

7)  Тухайн ажлын байранд ажиллах хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter) Монгол, Англи хэл дээр;

8)  4х3-ийн хэмжээтэй цээж зураг 1 хувь;

Оролцогч нь дээр дурдсан баримт бичгийн иж бүрдлийг бүрэн хангасан байна.
                            Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11,

                                             Зам, тээврийн хөгжлийн яам, 307 тоот

                                                  Холбоо барих утас 62263178

                                               ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ