НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

881

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар, Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Нисэх буудлуудын удирдах газар нь Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд тус тус үндэслэн хамтран ажиллах тухай харилцан тохиролцож Монгол улс, Улаанбаатар хотын үүд хаалга болсон нисэх буудлуудын үйл ажиллагаанд олон улсын аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага, туршлага, стандартыг нэвтрүүлэх, нисэхийн бус үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.