Иргэний нисэхийн системийн аварга шалгаруулах спортын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

372

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ой, Иргэний агаарын тээвэрчдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй салбарын аварга шалгаруулах спортын зургаан төрөлт тэмцээн 05 дугаар сарын 09-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөгийн төрлөөр эхэлж 05 дугаар сарын 23-ны өдөр Буянт ухаа спортын ордонд сагсан бөмбөгийн төрлөөр хаалтаа хийн амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнийг бага онооны системээр үнэлж аваргаа шалгаруулсан бөгөөд “Чингис хаан” Олон улсын нисэх буудал “Шилжин явах цом”-ын эзэн болж, Хоёрдугаар байрт МИАТ ХК-ны баг шалгарч, Гуравдугаар байрт Нисэх буудлуудын удирдах газрын баг шалгарлаа.

Нисэх буудлуудын удирдах газраас Ширээний теннисийн хосын төрөлд НБУГ-ын Ахлах нягтлан Т.Батаа, Ховд нисэх буудлын нягтлан Ц.Чинзориг нар алтан медаль, Шатрын төрөлд Гурвансайхан нисэх буудлын Холбооны техникч Г.Эрдэнэтуяа мөнгөн медаль, Сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг алтан медаль, Гар бөмбөгийн төрөлд эрэгтэй баг мөнгөн медаль, Хөл бөмбөгийн төрөлд мөнгөн медаль хүртлээ.

   Ширээний теннисийн хосын төрөл- Нисэх буудлуудын удирдах газар Алтан медаль

                 Шатрын төрөл-Нисэх буудлуудын удирдах газар Мөнгөн медаль

                    Сагсан бөмбөг-Нисэх буудлуудын удирдах газар Алтан медаль

                    Хөл бөмбөг-Нисэх буудлуудын удирдах газар Хүрэл медаль

                  Гар бөмбөг-Нисэх буудлуудын удирдах газар Мөнгөн медаль

Тэмцээнд амжилттай оролцон “Шилжин явах цом”-ын эзэн болсон “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын баг болон спортын тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа баяр хүргэе.