Мөрөн нисэх буудал хѳдѳлмѳрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян өрнүүллээ.

194

Хѳвсгѳл аймгийн хэмжээнд 4-р сарыг Хѳдѳлмѳрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгон зарласан ба уг сарын аяны хаалтын ажиллагааг Мѳрѳн Нисэх буудал дээр зохион байгууллаа. Хаалтын арга хэмжээ нь Мѳрѳн нисэх буудлын ХАБЭА-н зѳвлѳлийн ажил, энэ хуулийн хэрэгжилт, эрүүл аюулгүй ажлын байр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах ѳвчнѳѳс сэргийлэх сайн туршлагыг судлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой бѳгѳѳд Мѳрѳн суманд үйл ажиллагаа явуулж буй агентлаг, аж ахуйн нэгжийн 50-н ажилтан оролцлоо.Мѳрѳн нисэх буудлын хэмжээнд ХАБЭА-н зѳвлѳлийн гишүүд нь ѳдѳр тутмын зааварчилгыг ажилтан нэг бүрт гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ѳгч, гарын үсэг зуруулдаг, бүх ажилтнууд ажлын байранд ажлын хувцсаа ѳмсѳж хэвшсэн, ажилтнуудад олгогдох ажлын хувцсыг 100% олгосон, хѳдѳлмѳрийн хэвийн бус нѳхцѳлд ажилладаг ажилтнуудад хор саармагжуулах шингэнийг сар бүр нормоор олгож, эрүүл мэндийн үзлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт ажилтнуудыг бүрэн хамруулсан зэрэг олон сайн туршлага байгаа нь талархууштай гэж үзлээ.
Уг хаалтын арга хэмжээ н ХАБЭА-н ажилтнууд харилцан туршлага, мэдээлэл, ажлын арга барилаа солилцох, хуулийн хэрэгжилтийг сайжруулах чухал арга хэмжээ боллоо гэж арга хэмжээнд оролцогчид дүгнэлээ.