“Нисэх миний ирээдүй”  мэргэжил сурталчлах өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

395

Иргэний нисэхийн ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар хамтран  иргэний агаарын тээврийн салбарт эрэлт хэрэгцээтэй  байгаа нарийн мэргэжлийн ажил, ажлын байр, нээлттэй ажлын байрыг сурталчлан таниулах, хүний нөөцийг сургах,  хөгжүүлэх,  мэргэжил дээшлүүлэх, хүний нөөцийн сан бүрдүүлэх зорилгоор  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр  “Нисэх миний ирээдүй”  мэргэжил сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.

Иргэний  нисэхийн ерөнхий газрын харьяа алба нэгжүүд, агаарын тээвэрлэгч байгууллагууд, нисэхийн сургалтын байгууллагууд, их дээд сургуулиуд, Нислэг төв, Ханглайдинг, параглайдингийн  нийгэмлэг  зэрэг байгууллагууд тус өдөрлөгт оролцлоо.

Мөн өдөрлөгийн үеэр  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  “Иргэний нисэхийн төгөл”-ийг байгуулан  мод тарилаа.

Тус арга хэмжээнд Нисэх буудлуудын удирдах газрын харьяа “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, Газрын тусгай үйлчилгээний алба, Аюулгүй байдал хамгаалалтын алба, УХОУШНБАӨЗА үйл ажиллагаагаа танилцуулан амжилттай оролцлоо.

Аюулгүй байдал хамгаалалтын алба  Монгол улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан “Нэг ажилтан, нэг ном” аяныг зохион байгуулан 600 гаруй номыг Нийслэлийн ерөнхий боловсролын 59 дүгээр сургууль, 135 дугаар сургуулийн хамт олонд хандивлалаа.