Нисэх буудлуудын удирдах газар болон харьяа алба нэгжүүд Багануур дүүрэгт мод тарих аянд нэгдлээ.

367

Цөлжилтөөс  урьдчилан сэргийлэх үүднээс ногоон ертөнц, эко системийг хөгжүүлэхээр Иргэний агаарын тээврийн Корэйн эйр компани Улаанбаатар хотын  Багануур дүүрэгт нутгийн захиргааны  байгууллагатай хамтран  ойн төгөл бий болгохоор 16 дэх жилдээ мод тариалж байна.   Энэхүү ажлын хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Иргэний агаарын тээврийн Корэйн эйр компанийн уриалгын дагуу   Нисэх буудлуудын удирдах газрын ажилтнууд болон ИНЕГ-ын Залуучуудын холбоо эх  дэлхийгээ хамгаалах, ногоон хөгжлийн төлөө 450 гаруй мод тарин сайн үйлсийн аянд нэгдлээ.