Иргэний нисэхийн салбарын аварга шалгаруулах спортын тэмцээн эхэллээ.

483

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ой, Иргэний агаарын тээвэрчдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй салбарын аварга шалгаруулах спортын зургаан төрөлт тэмцээн 05 дугаар сарын 09-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөгийн тэмцээнээр эхэллээ.

Хөл бөмбөгийн тэмцээнд Нисэх буудлуудын удирдах газар, Холбоо, навигаци, ажиглалтын алба, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба зэрэг ИНЕГ-ын харьяа байгууллагуудаас гадна Хүннү Эйр, Аэромонголиа, Изинис Эйрвэйз зэрэг агаарын тээвэрлэгчдийн нийт 11 баг оролцсоноос  1-р байрт “МИАТ” ХК, 2-р байрт Нисэх буудлуудын удирдах газар, 3-р байрт Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны баг тамирчид шалгарлаа. Хөл бөмбөгийн тэмцээнийг ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба хариуцан зохион байгуулж, Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК ивээн тэтгэгчээр оролцлоо.

Нисэхийн баяр угтсан спортын тэмцээний гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатрын төрлүүд 5 дугаар сарын 22-ний өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болох ба 23-ны өдөр сагсан бөмбөгийн тэмцээнээр Иргэний нисэхийнхний баяраа угтсан спортын тэмцээн өндөрлөж, “Шилжин явах цом”-ын эзнээ тодруулах юм.