Нисэх буудлуудын хөгжил, ирээдүйн төлөвийн талаар ярилцлаа.

394

Ямар ч байгууллага алс хэтийн зорилго, зорилттой мөн түүндээ хүрэх арга замтай байдаг. Тэгвэл 2019 оны 5 дугаар сарын 3 буюу энэ баасан гарагт НБУГ-ын хамт олон 2025 цаашлаад 2035 онд хүрэх цэг, явах замаа хамтдаа тунгаан хэлэлцлээ.

НБУГ нь 2018 онд бие даан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш тодорхой ажлын хэсэг гарч, байгууллагын нэгдсэн амин сүнс буюу алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг тодорхойлж, хэтийн хөгжлийн талаарх 2025 хөтөлбөрийг боловсруулаад байна.

Өнөөдөр НБУГ-ын хурлын танхимд ХАЭЗЗТ-ийн дарга Ц.Мөнхжаргал “Нисэх буудлуудыг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг эцсийн байдлаар хамт олондоо танилцуулж, саналаа солилцсон юм.